Японд хоёр сарын хугацаанд 75 “ГЭР МАЙХАН” зарагджээ

2020 оны 09 сарын 30

Японы “GREEN FUNDING” байгууллагаас монгол гэрээс санаа авсан “Гэр майхан” төсөл хэрэгжүүлж байгаа талаар бид мэдээлсэн.
 


Төслийн танилцуулгад “2020 он дэлхийн бүх орон, ард түмний амьдралын хэв маягийг эрс өөрчилсөн жил байлаа. Япон орны хувьд цар тахлаас гадна хар салхи, үер, газар хөдлөт зэрэг байгалийн гамшиг маш их тохиолдлоо. Ийм үед танд байгалийн хатуу ширүүн, агуу ихийг биеэрээ мэдэрч чадах зүйл санал болгож байна. Энэ бол Монголын нүүдэлчин ард түмний 3000 жилийн түүхээс санаа авсан “Гэр майхан”. Зун нь сэрүүхэн, өвөл нь дулаахан, жилийн 4 улиралд ашиглаж болно. Зун нь цонхоо онгойлгож, өвөл нь дотор нь зуух галлах боломжтой. Үнэ нь 278000 иэн. Гольфийн хоёр цүнхэнд багтах авсаархан, 15 минутад л барьчихна. Аялалд авч явахад тохиромжтой” гэж сурталчилжээ.
 


“Сайн майхан зарах нь бидний зорилго биш, Бид сайхан амьдралыг зарах зорилготой” гэдэг нь тус компанийн уриа.
 

Саяхан “GREEN FUNDING” байгууллагаас мэдээлэл хийж, хоёр сарын дотор 75 “Гэр майхан” зарж, 20 сая иенийн орлого олсноо зарлалаа. Гэр майхны талаар Японы сонин хэвлэл ч их сурталчилжээ. Гэр майхан худалдаж авагчдын 70 хувь нь хөдөө орон нутгийн хувь хүн, байгууллага байлаа.
 

Зарим газар байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон хүмүүст хоргодох газар болгож ашигласан бол амралтын газрууд “Нинжа + монгол гэр”, “Ан амьтны дунд онгон байгальд хонох нь” сэдэвт аялал, Хоккайдод “Гэр сауна” зэргээр ашиглаж байгаа гэнэ.
 

Тус байгууллага “Гэр майхан” Рэйва эриний жинхэнэ брэнд боллоо гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаадын гэр ХХК(203.91.115.50) 2020 оны 10 сарын 02

Зиндаа танайх энэ нийтлэлдээ ХААДЫН ГЭР компаний оюуны өмчит бүтээлийг оруулсан байна. Үүнийгээ яаралтай устгана уу!!! Үгүй бол оюуны өмчийн газарт хандах болно.

0  |  0
Top