АНУ-ын Техас мужийн харьяат 63 настай Ким Ричардсон гэх эмэгтэйд Холбооны шүүхээс бараа хулгайлсан, хууль бус барааг зарж борлуулсан гэх үндэслэлээр 19 жилийн хорих ял оноожээ.
Тэрээр 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр цагдаа нарт баригдан улмаар шалгагдаж эхэлсэн юм. Түүнийг 2000-2019 оны хооронд 19 жилийн турш хулгайлсан бараа бүтээгдэхүүнийг “eBay” цахим хуудаст байршуулан худалдаалахад оролцсон болохыг тогтоосон байна.
Улсын яллагч Райн Патрикын хэлж буйгаар 3.8 сая ам.долларын нөхөн төлбөр ногдуулсан байна.
Тэрээр хулгайлсан бараагаа UPS, FedEx болон АНУ-ын Холбооны шуудангаар дамжуулан цахим хуудаст байршуулдаг байсныг тогтоожээ. Түүнчлэн хулгай хийхээр сонгосон дэлгүүрийнхээ хамгаалалтын систем, хяналтын камерыг тусгай төхөөрөмжөөр эвдэлдэг байсан аж.
Ким Ричардсоны хэргийг мөрдөн шалгах багийнхан өнгөрсөн 19 жилийн хугацаанд түүний нэр дээр байх PayPal-д бүртгэлтэй дөрвөн дансанд худалдсан барааны хөлс ордог байсныг тогтоожээ.
Шүүх хуралдааны явцад хохирогчдыг бүрэн тогтоох боломжгүй гэж үзэн ийнхүү урт хугацааны ял оноосон байна.
Эх сурвалж: The Independent
Сэтгэгдэл ( 0 )