Европын холбоо цахим худалдааг зохицуулсан хууль баталлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Европын холбоо цахим худалдааны орчинд хэрэглэгчдийг хамгаалах, цахим залилангаас сэргийлэх хууль баталжээ. Шинэ хууль ойрын хоёр жилийн хугацаанд Европын холбооны гишүүн улсад  мөрдөгдөж эхлэх юм.

Хууль зөрчсөн этгээдэд торгууль оноохоор тусгажээ. Европын холбооны Хууль зүйн комиссар Дидье Ройндерсын мэдээлснээр торгуулийн хэмжээ тухайн худалдаа эрхлэгчийн жилийн эргэлтийн дөрвөн хувиас хэтрэхгүй байх аж.  

Сүүлийн үед Европын холбооны гишүүн улс орнуудад цахим худалдаагаар хэрэглэгчдийг залилах гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаагаас шалтгаалан дээрх эрх зүйн зохицуулалтыг хийжээ. Хуультай холбоотой мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм.


Шинэ хуульд тусгагдсан онцлох заалтууд:

-Хэрэглэгчдийн хуурамч үнэлгээ, сэтгэгдэл ашиглан тухайн бараа, бүтээгдэхүүн сурталчлахыг хориглох,

-Урлаг, соёл болон спортын арга хэмжээний тасалбарыг автомат ботоор бөөнөөр нь хямдруулж зарахыг хориглох,

-Тухайн худалдаа эрхлэгчийн санал болгосон бүтээгдэхүүний үнэ нь ижил төрлийн худалдаа эрхэлж буй газраас өндөр байвал 30 хоногийн дотор мэдэгдэх,

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top