ОХУ-ын уран гулгалтын Цомын тэмцээн тун сонирхолтой болж өнгөрлөө. Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд хэн түрүүлэх нь олны анхаарлын төвд байлаа.
Олимпын аварга Алина Загитова телевизийн салбарт хүч сориод спортоос түр зуур завсарлага авсан, дэлхийн хошой аварга Евгения Медведева гэмтээд оролцоогүй ч шинэ үеийн супер охидын хооронд өрсөлдөөн өрнөлөө. Багш нарын хоорондхи өрсөлдөөн ч бас ширүүсч, Этери Тутберидзе, Евгений Плющенко нар олон нийтийн сүлжээгээр дайтсан хэвээр байлаа.
Цомын тэмцээнд Александра Трусова түрүүлсэн. 16 настай Трусова өнгөрсөн тавдугаар сард Этери багшаа орхиж, Евгений Плющенкогийн багт нэгдсэн тамирчин. Түүний “Ромео, Жульетта” программ 164,82 оноо авч, нийлбэр дүнгээр 240,59 оноо цуглуулсан. Трусовагийн гол өрсөлдөгч нь Этери Тутберидзегийн шавь Камила Валиева байлаа. Камила 233,7 оноогоор хоёрдугаар байрт орсон бол хүрэл медаль авсан Дарья Усачева 233,2 оноо авсан байна.
Валиева өнгөрсөн улирал идэрчүүдийн дэлхийн аварга болсон. Харин Трусова Этери Тутберидзе багштай хичээллэж байхдаа идэрчүүдийн дэлхийн хошой аварга болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )