ОХУ-ын эрх баригч нам ТАМИРЧИД, ДУУЧДЫГ дэвшүүлэхээс татгалзана

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20


ОХУ-ын эрх баригч “Единая Россия” намын Ерөнхий зөвлөлийн дэд тэргүүн Сергей Перминов нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Манай нам Төрийн Думын сонгуульд жүжигчин, дуучин, тамирчдыг дэвшүүлэхээс татгалзах болно. Олон нийтийн санал асуулгаар иргэд улстөрд ач тустай, мэргэжлийн хүмүүсийг депутат болоосой гэж хүсэж байгаа нь харагдсан” гэж мэдэгджээ.

Энэ талаар парламентад суудалтай бусад гурван намын төлөлөгчид мөн мэдэгдэл хийлээ.

Төрийн Дум дахь Либерал Ардчилсан намын бүлгийн гишүүн Виталий Пашин “Манай нам ямар нэг жүжигчин, сансрын нисэгчдийг нэр дэвшүүлдэггүй. Манай намд хуульч, инженер зэрэг мэргэжлийн хүмүүс л байдаг. Намд авахдаа ч хатуу шалгадаг тул элдэв хэрэгтэн элсэх боломж байхгүй. Ганцхан удаа олимпын хүрэл медальт жүдоч Дмитрий Носовыг дэвшүүлтэл хэл ам гаргаад намаас хөөгдсөн” гэсэн бол Коммунист намын Төв хорооны тэргүүн Сергей Обухов “Манай намд дуучин, тамирчин байгаагүй, цаашдаа ч гарахгүй” гэж мэдэгджээ.

Харин “Справедливая Россия” намын бүлгийн дэд тэргүүн Валерий Гартунг “Депутатууд төрөхдөө мэргэжлийн улстөрч байдаггүй. Манай нам тамирчид, дуучдын сонгогдох эрхийг хязгаарлахгүй. Нэр дэвшигчийг хүн чанар, авьяас чадвараар нь үнэлэхээс биш мэргэжлээр нь гадуурхахгүй” гэж зөрсөн байна.

Одоогийн байдлаар ОХУ-ын Төрийн Думд 17 тамирчин депутат сууж байгаагийн 16 нь “Единая Россия” намаас, ганц Валерий Газзаев л “Справедливая Россия” намаас сонгогджээ.

ОХУ-ын депутат тамирчдын орлого хэд вэ?

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв(103.57.93.102) 2020 оны 10 сарын 20

Манайх бас ингэх нь зүйтэй

0  |  0
Top