Өвөр Монголын анхны сүмоч, анхны дэвжээ эзэмшсэн ояката болох Сококүрай Японы Киодо агентлагт ярилцлага өгөхдөө монгол хэлийг хавчин гадуурхсан Хятадын Засгийн газрын бодлогыг хатуу шүүмжиллээ.
Хятадын Засгийн газраас энэ хичээлийн жилээс эхлэн Өвөр Монголын бага болон дунд сургуулиудад хэл, утга зохиолын хичээлүүдийг тухайн бүс нутгийн унаган хэл болох монгол хэлний оронд хятад хэлээр заах тушаал гаргасан билээ. Ирэх жилээс нийгэм, түүх, хуулийн хичээлүүд мөн хятад хэл дээр орох юм.
Сококүрай энэ талаар “Энэ шийдвэрт өвөр монголчуудын 99 хувь нь уурлан хилэгнэж байна” гэж ярилцлага өгөхдөө хэлжээ. Сүмогийн ертөнцөөс Хятадын Засгийн газрыг шүүмжилж байгаа анхны хүн нь Сококүрай болсон байна.
Тэрбээр мөн Хятадын Коммунист нам үндэсний хэл бичгээр нь дамжуулан үндэстний цөөнхийн соёлыг хавчих, уусгах бодлогын уршгаар монгол хэлээр ярьдаг хүүхэд багачуудын тоо цөөрч байна гэж дурдаад энэ маягаар үргэлжилбэл “Өсөхөөс сурсан үндэсний хэл устаж алга болох аюул тулгарна. Монголчууд түүх, хэл соёлоороо бахархдаг. Манай хэл соёлыг булааж болохгүй” гэж ярьсан байна.
Хятадын Засгийн газрын энэ бодлогыг эсэргүүцэж, Америк, Япон, Монгол, Европын орнуудад эсэргүүцлийн жагсаал болсон билээ. Токиод болсон жагсаалд 10 мянган хүн оролцсон юм.
Сококүрай анх Өвөр Монголд байгаа ах дүү, хамаатан садан нь хавчлагад өртөнө гэж сэргэмжлэн, эсэргүүцлийн жагсаалд оролцохдоо эргэлзэж байсан ч шударга ёсны төлөө үгээ хэлэхээс өөр аргагүй болсноо илэрхийлжээ.
Сокоүрай – Монгол нэр нь Энхтүвшин. Өвөр Монголын Улаанхадын Байран Баруун хошууны уугуул. 2003 онд мэргэжлийн сүмод орсон. Дээд зиндаанд 38 башё барилдаж, 2020 оны гуравдугаар сард зодог тайлжээ. 2019 оны есдүгээр сарын 6-нд Японы иргэншил авсан. Одоо Арашио дэвжээний ояката.
Сэтгэгдэл ( 5 )
Hulchgar hogiin ondor gegeen metiin er em ni medegdehgui halhiin novshnuudad iim medee gargaj haruulaad hereggui, oilgoh ch ugui. Halhuud gej zovlon uzeegui, heden talaaraa oor nutgaar hureeluulsendee ami multarsan aztai humuus gedgee oilgohgui buur myaraalaad huuhen bolchihson. Hog hog. Dahij ar mongol halchuuld ene taliin medee bitgii haruulj bai. Bugd hujaa huvtsas, ed heregseld nudee uhaad ogxhihson, hezeenii l tiim baisan. Anh manjid hurtel ovoroosoo turuuleed ar mongolchuud dagaar orson yum shu de. Ovshnuud
Өмхий хужаа вирусээ чи юу вэ? Хог хужаагаар дэлхий дутлаа юу хол очиж унга өмхий харх вирус хятад баас минь.
Хоол хөөж гадагш гарсан тэнүүлчид зүгээрч нэг явахгүй дандаа яс хаяж явдаг новшнууд.Тийм л их монгол бичигтээ хайртай хамгаалдаг юм бол өвөр монголдоо босоо бичгээрээ амьдараад явахгүй яах гэж япон явсан юм. Японд очиод чи аяга хоолоо авах даа хятад ханз үсгийг л ашигласан нь маргаангүй үнэн юм. Крил үсэг, ханз 2-ийг яаж ч муучиллаа ч ар монгол нь крил үсггээр,Өвөр монгол нь ханз үсгээр дэлхийн шинжлэх ухааны ололт дэвшилтэй танилцаж хөл нийлүүлж яваа нь маргаангүй үнэн билээ. Босоо монгол бичгээгээ ямар хэмжээнд хадаглах вэ гэдэгт ухаанаа зарах нь асуудал.
Hehe,odoo nemerguiee,harin ch esregeeree suuliin uyed mongol huuhnuud hytad er sonirhodog bolson,udahgui tsarailag bayan hujaa bisnessman zaluuchuud duuren bln,hajuud ni haltar baliar mulguu mongol erchuud hend ch hereggui,,orondooch oligtoi sex hiij chaddaggui,yag iim yum naad uvur mongold chini bolood udaj bn,odoo tend ihenh huuhenuud ni hytad nuhur huuhedtei barag aztai gemeer,saihan amidarch bn
Хөөх манай төр засаг, урлаг соёлынхны хэлэх ёстой үгийг хэлжээ, баярлалаа.