БНСУ-ын Дээд шүүх ерөнхийлөгч асан И Мён Багд оногдуулсан доод шатны шүүхийн ялын шийдвэрийг хэвээр үлдээжээ.
“KBS” сувгийн мэдээлснээр, 2020 оны хоёрдугаар сард давж заалдах шатны шүүх И Мён Багд 17 жилийн хорих ял, 13 тэрбум вон буюу 11 сая ам.долларын торгууль болон 5.7 тэрбум вон буюу таван сая ам.доллартой тэнцэх татварын өрийг барагдуулах шийдвэр гаргасан билээ.
2008-2013 оны хооронд БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан И Мён Багд /78 настай/ Үндэсний тагнуулын алба болон “Samsung Electronics” компаниас авлига авсан, “DAS” компанийн хөрөнгийг өөртөө завшиж, татвараас зайлсхийсэн зэрэг 16 зүйл заалтаар ял тулгасан билээ.
Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн гэрийн хорионд байсан бөгөөд Дээд шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг хорих газар руу шилжүүлэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Iim uls hugjilgui yahvee.