Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр /2020.10.29/ Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.
Барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар СХ, Нутгийн буян групп, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Сүлд СХ, ДХИС, Танил санаа ХХК, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар СХ, Монтед констракшн, Рэд Вулкан ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат, Сүлд СХ, "ТЭЦ-4" ТӨХК, "Импрайлд Гоулд Майнинг" ХХК, Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд у.н Б.Ганхуяг а.х.а Ө.Сүхбат, а.а О.Наранбаатар, а.з М.Лхагвагэрэл нар үлдсэн юм.
Улсын шинэ цолтнуудаас аварга П.Бүрэнтөгс, заан М.Бадарч, харцага Ц.Одбаяр, начин Д.Хүдэрбулга, Т.Дүгэрдорж нар зодогложээ.
Энэхүү уламжлал болсон барилдааныг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй хотын удирдлагууд хүрэлцэн ирж үзэж сонирхож, амжилттай барилдсан бөхчүүдэд шагналыг гардуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )