"Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз, “Тэмээн жинчин” сангийн хамтын санаачилгаар “Gobi challenge” олон өдрийн тэмээн аяллын төслийг эхлүүлсэн талаар бид өмнө нь /ЭНД/ мэдээлсэн.
Тэгвэл тэмээн аяллын “Говь чэлленж 2020” реалити шоуны оролцогчид эхний 110 км замаа таван өдөрт амжилттай туулжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ноён сумаас аяллаа эхэлсэн аяллын баг өнөөдөр /2020.10.30/ тус аймгийн Гурвантэс суманд хүрэлцэн очсон байна.
Аяллын талаар “Gobi challenge” реалити шоуны зохион байгуулагчдын нэг Х.Мандахбаяраас тодруулахад "Гурван хүн тэмээнээс унаж, нэг хүн хөнгөн бэртсэнийг эс тооцвол бид аяны богц дүүрэн байна. Сэтгэл сэргээн, урам нэмж угтан авсан нутгийн зон олондоо баярлалаа. Энэхүү аяллыг ивээн тэтгэгч, дэмжигч, хамтрагч бүх байгууллагууддаа баяр хүргэе!" гэлээ.
Тэмээгээр 720 км замыг 24 хоногт туулах “GOBI CHALLENGE 2020” аяллын баг маргааш Тост тосон бумбын нуруугаар дамжин Хэрмэнцав руу хөдлөх аж.
Сэтгэгдэл ( 3 )
Намрын хайлган цагаар тэмээ малыг амраахгүй ”ШОУДАХАа боль оо
demii jum hiih jum,
2 temeetei 7 Honog l tuulah zam l bn daa surtei gez