Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал цуврал нэвтрүүлгийн анхны дугаар өнөөдөр /2021.01.09/-ийн 20:30 цагаас зөвхөн “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болно.
"Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” төслийн хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг гарах ба “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр төлөвлөжээ. Мөн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог эмхтгэн Монголын өвлийн аялал жуулчлалын шинэ брэндийг цогц хэлбэрээр сурталчлан таниулахаар ажиллаж байгаа аж.
“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал реалити шоунд нийгмийн салбар бүрийн төлөөлөл 10 оролцогч оролцсон бөгөөд Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш 650 км аялсан юм.
ИНГЭЭД “GOBI CHALLENGE-2020” ОЛОН ӨДРИЙН ТЭМЭЭН АЯЛАЛ РЕАЛИТИ ШОУНЫ 10 ОРОЛЦОГЧИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ.
Б.Азжаргал – “Andra model” загварын агентлагийн багш, Монголын Дизайнеруудын холбооны гишүүн, жүжигчин, модел:
* * *
И.Төмөрхуяг – “MAAZ” продакшны жүжигчин:
* * *
А.Пагмадулам – Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин:
* * *
О.Эрдэнэсүх - Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагчийн орлогч, албаны дарга, хошууч:
* * *
М.Хангал – “Эрхэт Монгол” медиа группийн сэтгүүлч:
* * *
Ш.Будсүрэн – Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын уртын дуучин:
* * *
Б.Идэрмаа – “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн автопүүлэгч, бүртгэгч:
* * *
Б.Баттөмөр – “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн механикч:
* * *
Б.Энхжаргал – “Тэмээн жинчин” сангийн санхүүч:
* * *
М.Дамдин - Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөгч:
* * *
Н.Байгалмаа – “Gobi challenge-2020” төслийн санаачлагч, аяллын хөтөч:
Сэтгэгдэл ( 2 )
Тэнэг шоу байна лээ. 10 хүн харсаар байгаад таарсан. Харуулах юмаа харуулж чадахгүй өөрөө ч олигтой ярьж чадахгүй хэл нь ойлгогдохгүй маш хэцүү үзлээ
Энэ балай авгай амьтан тамлахаа болио.