Олон улсын Спортын арбитрийн шүүхээс ОХУ-ын биатлонч Евгений Устюговыг допингийн дүрэм зөрчсөн гэж үзэн, 2010-2014 онд гаргасан бүх амжилтыг нь хүчингүй болгох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Евгений Устюгов 2010, 2014 оны олимпын алтан медалиа хураалгаж байгаа юм.
Олимпын дөрвөн удаагийн аварга биатлонч Александр Тихонов энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Төрийн Думд сонгогдсон тамирчин депутатуудыг хатуу шүүмжиллээ.
А.Тихонов “Барууны орнууд Оросын эсрэг улстөрийн захилгат арга хэмжээ авлаа гэж зарим хүн бичих юм. Үгүй шүү, хүн муулахаасаа өмнө энэ асуудлыг дотооддоо шийддэг болцгооё. Би Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Төрийн Думд манай 22 олимпын тамирчин сууж байна. Тэд яахаараа спортын сайн хууль гаргаж, баталж чаддаггүй юм бэ” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
tamirchin l bolohoos uls torchid bish um chin, manaid ch adilhan