Хорих ангид  ХАР ТАМХИНД ДОНТСОН иргэдийг эмчлэх тасаг байгуулна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

Монгол Улсын Ерөнхий сайд ЦЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөх үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хар тамхинд донтсон иргэдийг эмчлэх тасаг байгуулах болсон талаараа мэдээлжээ.

Тэрбээр “Төв аймгийн ШШГЕГ-ын хорих ангид сэтгэцэд нөлөөт бодист донтсон хүмүүсийг эмчлэх 120 ортой тасаг ашиглалтад орно. Улаанбаатарт нэмэлтээр 60 ортой эмнэлгийг ашиглалтад өгнө. Ирэх жилүүдэд архи, хар тамхи, мансууруулах бодист донтох өвчтэй хүнийг албадан эмчилдэг 1000 ортой эмнэлэг байгуулна” гэлээ.

Дашрамд дурдахад, сүүлийн хоёр жилд хар тамхитай холбоотой хэрэг 30 орчим хувиар нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдсан тоо баримт байна. Өнөөдрийн байдлаар хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодист донтсон иргэдийн тоо 100 мянга хол давсан гэх ба эдгээр иргэдийг  одоогоор зөвхөн СЭМҮТ-д эмчилгээнд хамруулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(202.21.107.109) 2020 оны 11 сарын 02

Архичид Монголыг гурван үеэр нь хорлож байна. Ядаж ирээдүйгээ архичдаас аврах юмсан.

0  |  0
(192.82.74.137) 2020 оны 11 сарын 02

AHICHIDIG TEGED YAAHU ?

0  |  0
Top