“Японы уран гулгалтын тамирчин Рика Кихира авто машины “Тоёота” компанид энэ сарын 1-нээс эхлэн орлоо” гэж тус компаниас мэдээллээ.
Кихира “Энэ улирлаас эхлэн “Тоёота” компанид орсондоо их баяртай байна. Одоо би Швейцарт бэлтгэл хийж байгаа. Уран гулгалтын тэмцээн дэлхийн өнцөг булан бүрт явагддаг. Тоёота компани ч олон улс оронд салбартай тул Тоёотагийн ажилтнууд тэмцээнийг минь үзэж, дэмжих болно. Их баярлалаа” гэж сэтгүүлчидтэй шинэ компанид орсон сэтгэгдлээ хуваалцсан байна.
Тоёота компанийн уран гулгалтын багт одоо Шома Үно гулгаж байгаа. Өмнө нь Анди Мико, Такахико Козүка нар багтаж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )