Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тушаал гаргаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны арваннэгдүгээр сарын 6-наас эхлэн 2021 оны авто замын барилга, засварын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээхийг даалгалаа.
Сануулахад, Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн 2020 оны арваннэгдүгээр сарын 02-нд болж, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбарын бодлого, төлөвлөлтийг эрс сайжруулах, ажлын хариуцлага, зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх, өгч буй үүрэг даалгаварт хариуцлагатай хандах, хүлээгдэж байгаа зарим ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгч, доорхи шийдвэрийг гаргасан билээ.
- Авто тээврийн хуулийн ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх,
- Улсын чанартай авто замын дагуух өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, авто замын салбар, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл, авто буудлуудын өвлийн бэлтгэл ажлыг шалгах,
- Хөшигийн хөндийн нисэх буудлын хотхон байгуулах ажлын явцын талаар танилцуулах,
- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал боловсруулж танилцуулах,
- Цахимжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж, батлуулах,
- Зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах бэлтгэлийг хангах,
- Богдхан төмөр замын трассын дагуух газрыг БХБЯ-тай хамтран эцэслэн шийдвэрлэх,
- Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 болон 4 дүгээр багцын тендерийн бичиг баримтыг дуусгах,
- Тэвчих зардал болон санхүүгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлыг зохион байгуулах,
- Улаанбаатар-Дархан авто замын чиглэлийн түр замын шийдлийг гаргаж танилцуулах,
- Дугаар олгох журмыг шинэчлэн батлагдсаны дагуу даган мөрдөх журмыг боловсруулах,
- Авто замын салбарын нийт албан хаагчдын ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэх ажлыг 2020 онд багтаан дуусгах,
- Хувийн хэвшлийн 12 “АЗЗА” компаниудын жилийн эцсийн гэрээг дүгнэж, шинээр тендер зарлах ажлыг зохион байгуулах,
- Увс аймагт баригдах гүүрний асуудлыг дуусгах,
- ЕСББ-тай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар уулзалт зохион байгуулах,
- Дотоодод автобус үйлдвэрлэж буй “Экобус” ХХК-тай уулзалт зохион байгуулах,
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарц гаргах асуудал дээр Нийслэлийн Засаг даргатай хамтарч ажиллах зэрэг ажлыг зохион байгуулах,
- Хөшигийн хөндийн хурдны замын засварын ажилтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яам болон МХЕГ-аас гаргасан зөвлөмж, шаардлагыг нэгтгэж шалгалт хийх,
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөө дээр хөдлөх бүрэлдэхүүний хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах,
- Төрийн аудитын 2019 оны хяналт шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж, үүрэг даалгавар биелүүлээгүй харьяа газруудад хариуцлага тооцохыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 4 )
Бүхэл бүтэн улс байжийж 21-р зуун гарчихаад байхад 200 -хан км зам тавьчихаж чадахгүй .....тэр зам н шинэ зам биш бүр хуучин бэлэн ажиллаж зам байсан замыг засаад шинчилэж чадахгүй уханууд төрд байдаг гээд боддоо ..... монголчууд чадахгүй хятадууд л чадна хаха .... герман японоос 50 км тутам нэг нэг завлөх инженер аваад монголчууд хийх газар .....хэдэн тэрбумын хахууль авах гэж ингэж дэлхийн шившиг болж ард олноон зовоож гэмтээж үхэл хагацал эд материалын зовлон үзүүлэж төрөөс мөнгө идээд сууж бдг ... шившиг гутамшиг ... тэр шинэ нисэх буудал н бас адил .... монголд яг юу болоод байнаа .... ор
Бүхэл бүтэн улс байжийж 21-р зуун гарчихаад байхад 200 -хан км зам тавьчихаж чадахгүй .....тэр зам н шинэ зам биш бүр хуучин бэлэн ажиллаж зам байсан замыг засаад шинчилэж чадахгүй уханууд төрд байдаг гээд боддоо ..... монголчууд чадахгүй хятадууд л чадна хаха .... герман японоос 50 км тутам нэг нэг завлөх инженер аваад монголчууд хийх газар .....хэдэн тэрбумын хахууль авах гэж ингэж дэлхийн шившиг болж ард олноон зовоож гэмтээж үхэл хагацал эд материалын зовлон үзүүлэж төрөөс мөнгө идээд сууж бдг ... шившиг гутамшиг ... тэр шинэ нисэх буудал н бас адил .... монголд яг юу болоод байнаа .... ор
Ишшш. Хэдэн ч удаа нээвдээ энэ замыг.
Энэ нэг худлаа чадваргүй нөхөр тушаал гаргаад яахав дээ.204.11 км зам тавьчихаж л чадахгүй хичнээн нээж хааж баынаа. Н. Алтанхуяг 2 жилд 2400 км зам тавьчихсан гэхээр Хүрэлсүхээс толгой өндөр байнаа