Сэр Алекс Фергюсоны АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

Шотландын алдарт дасгалжуулагч Алекс Фергюсоныг монголчууд сайн мэднэ. Сэр Алекс 1986 оны энэ өдөр Английн Манчестер Юнайтед багийн дасгалжуулагчаар томилогдож байжээ.

Манчестер Юнайтед багийг дэлхийн шилдэг багийн нэг болгосон түүний амьдралын дүрэмтэй танилцья.

Ямар ч баг агуу тоглогчтой зохицож тоглох ёстой. Гэхдээ тэр агуу тоглогч нь байнга ажиллаж байх ёстой.

Тэд Венгерийг 5 гадаад хэлээр ярьдаг ухаантай хүн гэж ярьж байна уу? Манай багт ч 5 хэлээр ярьдаг Кот-д’Ивуарын 15 настай хүү бий.

Энэ залуу төрөхдөө л отон тоглолтод төрсөн байх учиртай. (Филипп Индзагигийн талаар)

Миний амьдралын гол зорилго Ливерпулийг доош унагаах байлаа. Энэ үгийг хэвлэж болно шүү.

Амьдралдаа би нэг ч удаа тэнцэхийн төлөө тоглож байгаагүй.

Ялалтаа даруу төлөв, ялагдлаа нэр төртэй хүлээж сур.

Та хаана ч байсан, хэн ч, хэзээ ч хаалгыг чинь тогшоод мөнгө зүгээр өгөхгүй гэдгийг ойлгож ав. Та мөнгө авах юм хийх ёстой.

Амжилтаа алган дороосоо алдсан хүнийг хэн ч хүндэлдэггүй.

Жинхэнэ найз гэдэг бол бусад хүн хүрмээ өмсөөд гарах хаалга руу яарч байхад орж ирдэг хүнийг хэлнэ.

Ялагдсаны дараахь тоглолтод юу чаддагаа үзүүлж чаддаг тоглогчид бол жинхэнэ аваргууд.

Би маш олон шагнал авч байсан ч онгирч сагсуурч байсангүй. Бобби Чарльтон, Мэтт Басби хоёр ямар ч амжилтад хүрсэн даруухан хэвээр байдаг байсан. Тэд бол миний хувьд үлгэр жишээ.

Өөрийгөө хамгийн сайн нь гэж бүү бод. Их зантай байх нь чанар биш амжилтад хүрэх замын саад юм.

Хөлбөмбөг бол амжилтаас хамаардаг салбар. Энд амьд үлдэхийн тулд ялах шаардлагатай.

Миний төрсөн Гован дүүрэг ажилчдын дүүрэг байлаа. Ажилчны гэрт төрөх нь муу зүйл биш. Харин ч багаасаа хүнд ажилд дасдаг сайн талтай.

Арсен Венгерт хэлэхэд “Бүү санаа зов. Та надаас өмнө тэтгэвэртээ гарах болно”

Роналдуг яаж зогсоохыг мэдэх үү гэж үү? Мэдэлгүй яах вэ, хутга гаргах төлөвлөгөө бий. Тэгээд бүтэхгүй бол Б төлөвлөгөө нь пулемет!

Би маш авьяастай хүн. Дасгалжуулахаа болихоор уран зураач болно.

Юнайтедийн төлөө төрсөн цорын ганц тоглогч гэвэл би Кантонаг нэрлэнэ. Түүний толгойгоо өргөн зогсож байгаа нь “Би Кантона байна” гэж хэлж байгаа мэт.

Манчестер Сити бол жижигхэн багийн сэтгэхүйтэй, жижигхэн баг. Тэд Манчестер Юнайтед-ын талаар ярихаас өөр зүйл хийж чадахгүй. Заримдаа танд түвэгтэй хөрш таардаг даа. Зэрэгцэн амьдрахаас өөр ямар ч арга байхгүй.

Хөлбөмбөгчин хүн жинхэнэ формондоо орохоор Эверэстийн оргилд шаахайтай гарч чадах юм шиг мэдрэмж төрдөг.

Намайг хар даа. Би 10 насаар залуужчихлаа. Ийм ялалт бол мөнхийн ус л гэсэн үг. (Манчестер Юнайтед 20 дахь цомоо авсны дараа)

Тоглолт уйтгартай өрнөж, үзэгчид чимээгүй суухад надад оршуулганд ирсэн мэт санагддаг.

Намайг энэ новшнуудтай харьцана гэж бодож байна уу? Тэдэнд ямар ч боломж байхгүй. Би тэдэнд вирус ч зарахгүй. Энэ бол Үгүй гэсэн хариулт. (Криштиану Роналду Реал Мадридад очих уу гэсэн асуултад)

Дан ганц хөлбөмбөгөөр амьдраад байвал та удахгүй галзуурна. Би хурдан морь сонирхож, дарс цуглуулж, франц хэлний хичээлд суусан. Төгөлдөр хуур сурах гэж хүртэл оролдсон.

Би сонин уншиж, цагаа дэмий үрэхийг хүсдэггүй. Одоогийн спортын сэтгүүлчдийн бичсэн юмыг харахаар тоглолтын тойм биш дасгалжуулагчийн алдааны талаар бусдын хэлсэн үгний цуглуулга байх юм.

Ямар ч сайн тоглогч манай багийг орхиж болно. Хамгийн гол нь Манчестер Юнайтед баг хэзээ ч хүчирхэг хэвээр үлддэг.

Дэвид Бекхэм бол миний тоглогчдоос хөлбөмбөгөөс өөр салбарт од болох хүсэлтэй цорын ганц тоглогч байлаа. Тэр алдар хүндийг л хүсдэг байсан. Нээрээ Уэйн Руни ч гэсэн поп од болох гэж оролдсон.

Френк Лэмпард орчин үеийн Челсигийн бэлгэ тэмдэг болсон, хөдөлмөрч сайн тоглогч. Гэхдээ би түүнийг улсын хэмжээний шилдэг тоглогч гэж үздэггүй, уучлаарай. Мөн Стивен Жеррардыг ч гэсэн.

Месси бол энэ дэлхийн хүн биш. Тэр харь гарагаас ирсэн.

Надад Зидан, тэгээд 10 гуалин өгчих. Би Аваргуудын лигт түрүүлж чадна.

Тоглогч худалдан авахаасаа өмнө би өөртөө “Яагаад тэд түүнийг зарахыг хүсэж байна” гэсэн асуулт тавьдаг.

Новшийн сонингууд нүүрээ дүүргэх гэж юу ч хамаагүй бичдэг. Телевиз, интернэтийн хөгжил тэдэнд их дарамт болдог.

Жинхэнэ удирдагч хүнд гурван чухал чанар байдаг. Эргэн тойрондоо болж байгаа бүх зүйлийг ажиглаж чаддаг, юу хийх хэрэгтэйг ойлгодог. Бусдын ажиглаагүй аюул осол, боломжийг мэдэрдэг. Хуримтлуулсан туршлага, мэдлэгээ ашиглаж чаддаг байх.

Манчестер Сити ямар ч тоглогчийг худалдан авч чадна. Харин тэд жинхэнэ багийг худалдан авч, бүрдүүлж чадах уу? Манчестер Юнайтед багийнх шиг сэтгэл зоригийг худалдан авч чадах уу?

Би хэзээ ч телевизэд ажиллахгүй. Зодог тайлсан тоглогч, дасгалжуулагч нар дэлгэцээр тодрохын тулд л саяхан хамт тоглож байсан нөхдөө шүүмжлэхийг харахаар дургүй хүрдэг.

Манчестер Юнайтед багийн ямар нэг тоглогч дасгалжуулагчаас илүү чухал болбол манай баг дуусна.

Италичууд энэ паста гэж хэлэхэд би давхар шалгадаг. Учир нь тэд хуудал хуурмагийг анх зохиосон хүмүүс.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top