АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 284:214-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Ялалт байгуулахын тулд сонгогчдын коллегийн 538 гишүүнээс 270-ийнх нь саналыг авах ёстой юм.
Жо Байдены хувьд 20 коллегийн саналтай Пеннсилвани мужид ялснаар АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болох нөхцөл бүрдлээ. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 214 саналтайгаар энэ удаагийн сонгуулийг өндөрлөж байна.
Хамгийн сүүлд зургаан мужид санал тоолох ажиллагаа дуусаагүй байсан ба Пеннсилвани, Жоржиа, Умард Каролина, Аризона мужууд нь сонгуулийн үр дүнг эргүүлэхэд нөлөөлөхөөр байсан юм.
Мөн АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис сонгогдлоо. Тэрбээр тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй Дэд Ерөнхийлөгч болж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл ( 1 )
Зөнөсөн байдентай хар алцгар авгайтай дампуурсан ч америк болдоо.энэ арай л биш ээ нил луйвар явагдсан нь тодорхой.