Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа.
Захирамжийн хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, үйлчилгээний газар /ресторан, кафе, хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа/ болон нийтийн үйлчилгээтэй цайны газар, сүлжээ хоолны газар, сүлжээ хүнсний дэлгүүр, хүргэлтийн хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байхыг үүрэг болголоо.
Мөн олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, сургалт, бүх төрлийн баар, тоглоомын газар, сүм хийд, мөргөлийн газрууд, урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар, спортын арга хэмжээ /цанын бааз, спорт заал, билльяард, саун, бассейн, фитнес, бүжиг, иогийн клуб г.м/ болон амралт, жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагааг түр зогсоож байгаа юм.
Холбоотой мэдээ: Хотын дарга ЗАХИРАМЖ гаргаж, зарим байгууллагын ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО