Тээврийн хэрэгсэл, явган хүний хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАЛАА

Г.Билгүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны 06:00 цагаас эхлэн нийслэл хотын бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио, хяналтын дэглэмийг чангатгалаа. 

Тодруулбал, нийслэл рүү орох, гарах болон хот доторх хөдөлгөөнүүдийг хязгаарлах тухай Тээврийн цагдаагийн газраас мэдэгдлээ.

Зөвхөн УОК-ийн хавсралтад тусгагдсан байгууллагуудын тээврийн хэрэгсэл болон нийтийн тээвэр хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид биеийн байцаалт, үнэмлэхээ шалгуулах ёстой аж. 

Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цаг хүртэл цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.

Түүнчлэн явган хүний хөдөлгөөнийг ч өнөөдрөөс эхлэн хориглож байгаа билээ. 
 

Top