Бичлэгийн төлөө Зюбагаас 5 сая ам.доллар нэхжээ  

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

ОХУ-ын шигшээ, Зенит багийн тоглогч Артем Зюбагийн хувийн бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан шуугиан намдаагүй байна.

Артем Зюбагийн гар утсанд хакер нэвтэрч, түүний зочид буудлын өрөөнд өөрөө авсан бичлэгийг нь Телеграм сүлжээнд ил тавьсан юм. Бичлэгийг 2019 оны 12 дугаар сард хийжээ.
 

Бичлэгт Зюба буудлын өрөөнд нүцгэн, өөрийгөө “оролдон” хэвтэх бөгөөд цаана нь телевизээр Матч Тв-гийн хөтлөгч бүсгүй Мария Орзулын дуу гарч байгаа нь сонсогдож байна. Зюба 2012 онд Кристина хэмээх бүсгүйтэй гэрлэсэн, одоо хоёр хүүхэдтэй. 2015 онд Зюба Мария Орзултай амрагийн харилцаатай нь илэрч байсан болохоор бичлэг түүнийг гэр бүлээс нь салгах аюултай байлаа.

Бичлэг гарсны дараа ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесов түүнийг шигшээ багт дуудаагүй бол Зенит баг Зюбагийн ахлагчийн туузыг хураан авсан.

Харин Зюба энэ бичлэг интернэтэд тавигдахыг мэдэж байсан, бэлтгэлтэй байжээ. Учир нь хакер түүнээс мөнгө нэхэж, өгөхгүй бол олон нийтийн сүлжээнд бичлэгийг тавина гэж сүрдүүлсэн гэнэ. Зюба түүнтэй биечлэн уулзсан бөгөөд гэмт этгээд 5 сая ам.доллар нэхсэн байна. Хэт их мөнгө, дээр нь бичлэгийг бүрэн устгана гэсэн баталгаа байгаагүй тул Зюба татгалзсан. Гэхдээ тэр хакертай ярилцаж байгаагаа нууцаар  диктофонд бичиж авчээ. Ингээд тэр Холбооны аюулгүй байдлын албанд хандсан. Хакерын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.217.247) 2020 оны 11 сарын 17

Otsgoo hiij buudald bichleg hiigeed deer n teriigee aldaad yavj bdag otsoryyd be?\n

1  |  0
Top