Хэт холын зайн гүйлтийн тамирчин Бямбаагийн Буджаргал шинэ зорилгоо биелүүлэхээр АНУ-д очоод байна. Олон улс, дэлхийн чанартай тэмцээнд дөрвөн удаа түрүүлж байсан манай тамирчин энэ удаа “Зургаан өдрийн гүйлт”-ийн тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоох том зорилго өмнөө тавьжээ.
Б.Буджаргал АНУ-ын Флорида мужид болох “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд өрсөлдөнө.
Коронавирусний халдварын нөхцөл байдлын улмаас тэмцээнийг халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлан зохион байгуулж байна.
Тэмцээн өнөөдөр (2020.11.16) Монголын цагаар 22:00 цагт эхэлнэ. Тэмцээний гарааг Zindaa.mn шууд дамжуулан хүргэнэ.
Зургаан өдөр, зургаан шөнө тасралтгүй гүйнэ гэдэг гүйлтийн төрлүүд дотроо хамгийн хүндэд тооцогддог. Тийм ч учраас энэ төрлөөр тогтмол хичээллэх нь тамирчнаас асар их тэвчээр, байнгын бэлтгэл сургуулилт, уйгагүй хичээл зүтгэл шаарддаг.
Б.Буджаргал сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард анх удаа ази тивд буюу БНХАУ-ын Шямин хотноо зохион байгуулсан зургаан өдөр, зургаан шөнө тасралтгүй үргэлжилдэг олон өдрийн гүйлтийн тэмцээнд түрүүлж, энэ төрөлдөө дөрөв дэх удаагаа аварга болж байсан юм.
Үүний өмнө 2017 онд Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж тэргүүн байр, 2019 оны нэгдүгээр сард мөн АНУ-д болсон зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтэд 787 км зам туулж, аварга болж байсан.
Б.Буджаргал 2019 оны Хятадад болсон тэмцээнд түрүүлэхдээ зургаан өдөр, зургаан шөнийн уралдааны хугацаа дуусахад 834 км зам туулсан амжилт гаргаж байсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн оны амжилтаа эвдэх, цаашлаад хамгийн урт зам туулсан дээд амжилтыг тогтоох зорилготой.
Энэ төрөлд дэлхийн рекордыг “Гүйлтийн Бурхан” хочит Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос 2005 онд 1035 км гүйсэн амжилтаар эзэмшдэг.
Манай тамирчин одоо болох тэмцээний хугацаанд өөрийн амжилтаа 201 км-ээр ахиулбал түүний амжилтыг эвдэн, шинэ рекорд тогтоох боломжтой.
Б.Буджаргал 2020 оны эхээр бэлтгэл сургуулилт хийхээр Тайланд улсыг зорьсон боловч коронавирусний улмаас төлөвлөсөн зарим тэмцээн нь цуцлагдах, хөл хорионд орж, тус улсад олон сар саатсан зэргээр багагүй бэрхшээл туулсан. Энэ хугацаанд Монголын ард түмний дэмжлэгээр эргэн бэлтгэлээ хийж эхэлсэн бөгөөд 2020 оны есдүгээр сарын 20-нд Тайландад болсон 12 цагийн гүйлтийн тэмцээнд амжилттай оролцон (125 км) түрүүлэхийн сацуу хамгийн олон тойрог тойрсон, хамгийн хол зай туулсан, хамгийн богино хугацаанд замаа туулсан зэрэг үзүүлэлтээрээ мөн тэргүүлж, дөрвөн тусгай шагнал хүртсэн юм.
Б.Буджаргал өнөөдөр эхлэх тэмцээний дараа мөн АНУ-д болох 10 өдөр, 10 шөнийн гүйлтэд оролцохоор төлөвлөж байгаа билээ.
Ц.Шаравжамц даргатай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны хамт олон Б.Буджаргалыг АНУ-д болох тэмцээнд оролцох боломжоор ханган, замын зардлаар дэмжсэн юм.
Түүнчлэн “Эрхэт Монгол” медиа групп, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Өмнөговь аймаг, “Хөх Монгол” принтинг ХХК, “Алтан үеийнхэн” ТББ, “MCR Mongolia runners” групп, Manchester дахь монголчуудын холбоо, Manchesterийн гүйгч ээжүүдийн групп, Florida мужийн монголчуудын холбоо, “Оргилд гүйгч” ТББ зэрэг олон байгууллага, хувь хүмүүс тусалж дэмжсэнд тэрбээр Zindaa.mn-ээр дамжуулан талархал илэрхийлснийг дамжуулъя.
Сэтгэгдэл ( 20 )
Jinkene marafond ohiduudiig ch guitsdegvi udaan baij SerOdoos ilvv fen sanhvvtei bolson ch baih shig bolij vz.Ner aldart durtai hudlaa gar.Enhbayartai hotloltsood olsgolon zarlaad vhengee aldsan.
Sri Chinmoy bagshiin shavi nariin neg baih shuu. Amjilt!
Амжилт хүсье
Нэг шашны шоу хийж үзээл, нэг болхоор намчин болж арга ядцан.
Хоёр өвөөтэй цуг зогсчоод яагаад байган. Тавчигтай гүйцэн нтр. Энэ хүүхэд хол явахгүй ээ.
сайн дурын гүйлт. Паркын гүлт. Эмээ өвөө нар ордог. Тагжичаад яаж түрүүлсэн гээд байгам. Уралдах гэж биш биеэ чийрэгжүүлэх гэж оролцдог юманд мань хүн орцон мангартаад. Мангар бацаан. алдарших гээд л ядаад. Мангараараа алдаршчлаа шд
Урд жил 1сая доллар авсан гэж байсан.Би Нью Иорк руу утасдаж асуусан шагналгүй тэмцээн байсан шүү.Шагнал өндөртэй тэмцээнд л гүй.Ийм цаг наргүй идээд унтаад алхдаг тэмцээн дэлхийн аварга гэж байдаггүй юм.Seattle USA
Delhiid 4 turuulcheed bhad neeree mundag yumaa tegsen 5 davsan buhud yu ugdug bileee
Амжилт хүсье ээ Ах. Шинэ рекордын эзэн болж монгол түмнийгээ баясгаарай. Сайхан мэдээ хүлээж сууяа.\n
Амжилт хүсэе чаднаа MGL-чууд хүүгийнхээ чармайлтыг дэмжин дээоийнхээ захыг мушгин сууна
Амжилт хүсье.
Өөрийнхөө чадлаар монголынхоо нэр сүрийг мандан бадрааж яваа энэ цагийн хүчирхэг тамирчиндаа өндрөөс өндөр амжилт хүсье. Өөрийгөө золиосож буй эрхлэг дайчин та бол бидний бахархал шүү.\n
Amjilt husii chadna budjab
Ахмадын ДАШТ насны ангилал их хамаатай шүү одоо ч ахмадууд маань л Монголын нэрийг гарагдаг болждээ
биеэ бодоорой. амжилт
Моринд шагнал ѳгч байхаар хүмүүсийг хүүхэд багачуудыг янз бүрийн зайд уралдуулж урамшуулж алдаршуулмаар байна амьдралд нь хэрэгтэй улс эх орноо дэлхийд сурталчлана
bayar hurgui iim huniig aldarshuulakh heregtei bolson boloogui neg duu duulchaad gabiyat abna gedgee bolikh heregtei
Amjilt hvsie chadnaa
Амжилт хүсье ... зорилгоо биелүүлээрэй . Олон жил босоо явна даа ... энэ удаа ч түрүүлэх байхаа .амжилт ...
Амжилт хүсье