АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн төрлийн олон улс, дэлхийн чанартай дөрвөн ч тэмцээнд түрүүлсэн амжилттай Б.Буджаргал 48 цагийн хугацаанд 3 цаг орчим хугацаанд унтаж, бусад үед тасралтгүй гүйсээр 330 км замыг туулж, тэмцээнийг илт давуу тэргүүлсэн хэвээр байна.
Түүний арын тамирчин 97 километрээр хоцорч яваа тул Монголын тамирчин түрүүлэх боломж улам нэмэгдсээр байна.
Гол нь Б.Буджаргал энэ тэмцээний үеэр хэт холын зайн гүйлтийн дээд амжилтыг эвдэж чадах уу гэдэг асуулт тэмцээн зохион байгуулагчдын анхаарлын төвд байна.
Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшиж буй Австралийн домогт тамирчин Янис Курос бол Грек гаралтай хүн. Зургаан өдрийн гүйлтийн тэмцээн анх 1888 онд зохиогдсон тухай эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд Янис Курос түүнээс хойш бараг 100 жилийн дараа буюу 1984 онд энэ төрлийн рекордыг эзэмшиж, 1985 онд өөрийнхөө рекордыг дахин эвдэж байсан түүхтэй. Янис Курос 2005 онд 49 насандаа зургаан өдөр, шөнийн хүнд хэцүү гүйлтийн төрөлд 1036 км гүйж, дэлхийд үнэмлэхүй амжилт тогтоож байжээ. Тэр үеэс түүнийг Гүйлтийн бурхан (Running God) хэмээн авгайлах болсон юм байна. Олон улсад асар өндөр нэр хүндтэй энэ тамирчныг Грекийн спортын салбарын байгууллагууд үл ойшоон, эх орон нэгтнүүд нь хавчин гадуурхаж, амжилтыг нь үгүйсгэж байсан тул 1993 онд арга буюу Автралийн иргэн болсон ээдрээтэй түүх ч байдаг. Грекэд “гологдсон” түүнийг австраличууд халуун дотноор хүлээн авч, амжилтыг нь албан ёсоор хүндэтгэн дархалсан юм.
Дашрамд дурьдахад, Б.Буджаргалыг АНУ дахь монголчуудын төлөөлөл дэмжин тусалж, тэмцээний арын албаны бүх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байна.
Тэдэндээ Zindaa.mn сайт хамтран тэмцээний явцыг тодорхой цагуудад шууд дамжуулан хүргэж байгаа. Улаанбаатарын цагаар 23:00 цагийн үед дамжуулсан бичлэгийг дор хавсаргав.
ВИДЕО ҮЗЭХ
Эхний хоёр өдрийн хувьд цаг агаар таатай бус байсан талаар Б.Буджаргалын тэмцээний арын албанд тусалж байгаа монголчууд ярилаа.
Эхний өдөр маш их халуун нартай байсан бол хоёр дахь өдөр агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ эрс буурчээ. Флорида мужид бороо орохын өмнө болон дараа агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом багасдаг онцлогтой юм байна. Манай тамирчны биеийн байдал өчигдөр бага зэрэг хямарсан боловч өнөөдөр сэргэлэн цовоо байна. Хөл нь цэврүүтэж, хумснууд нь идээлж, түүнийгээ цэвэрлүүлж боолгоод тэмцээнээ үргэлжлүүлж байна гэсэн мэдээллийг дөнгөж сая өглөө (2020.11.18, 23:00 цаг).
Сэтгэгдэл ( 43 )
Шинэ мэдаэлэл дамжуулаач одоо тэмцээн бараг дуусч байгаа шүү дээ
Сайн сайхан бүхниыг хүсье
мундаг, чи чадна аа
Чи чадна амжилт
Munadag.chi bugdiig chadnaa.amjilt.
Amjilt
Амжилт хүсье.
Амжилт хүсье
Гүйлтийн бурхандаа амжилт хүсье. ЧИ ЧАДНАА
Ёстой тэвчээр сорьсон хүнд сорилго байдаг юм байна. Мундаг залуу байна даа. Амжилт хүсье
Ямар их тэвчээр, хатуужил вэ!!! Амжилт хүсье!!!
Пээх аймаар юм бна мундаг юмаа
Маш тх тэвчээр шүү .Амжилт.бас эрүүл энхийг ерөөе
АМЖИЛТ
Дээд амжилтыг тогтоогоорой гэж дээлний чинь захыг мушгиж суугаа шүү ард түмэн чинь.
Дээд амжилтыг тогтоогоорой гэж дээлний чинь захыг мушгиж суугаа шүү ард түмэн чинь.
Дээд амжилтыг тогтоогоорой гэж дээлний чинь захыг мушгиж суугаа шүү ард түмэн чинь.
Амжилт хүсье биеэ сайн бодоорой ард чинь олон тэмцээн амжилтууд байх болно.
Asar ih tewcheer gargaj eh orniihoo neriig urguj bui tamirchnaaraa baharhaj bn bayrlalaa. hicheegeerei zaluu mini
Монгол хүүг минь монголын бурхан тэнгэр төрийн сүлд өршөөх болтгуай. Мөн америкийн алтан шар зам ивээг. Чи чаднаа амжилт хүсье
Төр засаг дэмжиж өгөөсэй урам хайрла.Амжилт хүсье биеээ бодоорой
biye bodooroi amjilt husii
Gaihaltai tevcheertei mundag tamirchin shuu! AMJILT AMJILT.\nunaj tursun mongol nutgiin chin uuls ni undulzun hamtdaa baigaa shuu!
Gaihaltai tevcheertei mundag tamirchin shuu! AMJILT AMJILT.\nunaj tursun mongol nutgiin chin uuls ni undulzun hamtdaa baigaa shuu!
Gaihaltai tevcheertei mundag tamirchin shuu! AMJILT AMJILT.\nunaj tursun mongol nutgiin chin uuls ni undulzun hamtdaa baigaa shuu!
Bayar hurgie AZ AMJILT HUSIE
Bayar hurgej amjilt husey
Хичээгээрэй улам их тэвчээр гаргаарай, өөрөөс чинь өөр өрсөлдөгч байхгүй юм байна, дэлхийн рекордыг монгол хүн эзэмших боломж шүү, амжилт эрүүл энхийг хүсье
Бөх тэх байсан бол аль хэдийн хамгаа тавиад туучихсан даа. Нөгөөдүүл нь бүр авах албатай юм шиг аашилна. Ийм хүмүүстээ өгөөч ээ. Тэр цол, машин, байраа. Очиж үзээгүй газраараа овоглуулна. Хийж үзээгүй ажлаасаа цалин авна тэнэгүүд
Амжилт хүсье. Мундаг байна гэхээс өөр хэлэх үг алга. Монгол хүний тэсвэр хатуужи, дэлхийг төвштөгсөн эрчүүд шүү
Амжилт хүсье
Амжилт хүсье
2 өдөрт хөлөөрөө өвөрхангай орохнээ
БУДЖАРГАЛЫГ ТӨР ҮНЭЛЭХ ЦАГ БОЛСОН. ШАРАВЖАМЦ ДАРГАА. ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ТЭМДГИЙГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. манайхан дэмжээрэй...............
tasarhai.yasan mundag yum be.baharhaj bn.amjilt
Буджаргалдаа амжилт хүсье. Туслаж байгаа хүмүүст талархаж байна. Бурхан тэнгэр ивээх болтугай...
Буджаргалдаан юуны түрүүнд Монголчууд юунд ч хүрч чадах тэсвэр тэвчээрийн оргилд гарч чаддаг юм шүү гэдгийг харуулж чадаж байгаад баярлаж талархах гэсэн ээ хэлэх гэсэн юм.Амжилт гэж бодвол цаашаагаа хүрч чадахаа болчихдог юм.Тэгэхлээр хамгийн гол нь маш тайван байх ёстой шүү дахин хэльe Тайван бай гэж хэлийдаа
Биеээ бодоорой амжилт
Жинхэнэ Чингэсийн Монгол бна даа амжилт
ter grek eriig hundetgej yav
чанга эр юм даа\n
Яаая аймар тэмцээн юм. Хумс нь унаж хөл нь цэврүүтэх нь аргагүй дээ. Хагас өдрийн тэмцээнд алиа алддаг байхад зургаан өдөр шүү.
Hoping u will beat the world record, but health is more important than anything so dont rush into winning if u feel tired, just keep it up as long as u feel energetic. So proud