Дэлхийн аварга Б.Буджаргал эхний өдрөөс ТЭРГҮҮЛЖ эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Хэт холын зайн гүйлтийн тамирчин Бямбаагийн Буджаргал шинэ зорилгоо биелүүлэхээр АНУ-д очоод байгаа билээ.

Өөрийн хичээллэдэг төрөлдөө олон улс, дэлхийн хэмжээний олон амжилт тогтоож байсан манай тамирчин энэ удаа “Зургаан өдрийн гүйлт”-ийн тэмцээнд хамгийн хол зам туулсан дээд амжилтыг шинэчлэн тогтоох том зорилго өмнөө тавьсан.
 


Энэ зорилгоо биелүүлэх тэмцээн нь одоо АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн юм.
 


Тэмцээн энэ сарын 16-нд эхэлсэн бөгөөд Б.Буджаргал эхний өдрийн уралдаанаас илт өнгөлж, эхний 24 цагт 211 км гүйж, нэгдүгээр байрт явж байна.

Одоогоор 6 өдөр, 6 шөнийн хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг 1035 км гэсэн амжилтаар “Гүйлтийн Бурхан” хочит Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос эзэмшиж байгаа. Б.Буджаргалын хувийн амжилт 834 км.

Хэрвээ манай тамирчин одоогийн хурдаа хадгалж чадвал зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтэд 15 жилийн турш эвдэгдээгүй байгаа дээд амжилтыг шинэчлэн тогтоох боломж харагдаж байна. Тэсвэр тэвчээрийн дээд хязгаарыг шалгадаг энэхүү уралдаанд энэ жил ковидоос шалтгаалан олон орны тамирчин оролцож чадаагүй боловч шигшмэл тамирчид нь оролцож байгаа юм байна. Б.Буджаргалын арын тамирчин нэг өдрийн байдлаар 60 км хоцорч байна.
 


Б.Буджаргалыг дэмжихээр АНУ-ын Чикаго, Кантаки, Лос Анжелос хотуудаас сайн дураараа хүрэлцэн ирж тэмцээний үеэр арын албанд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа монголчуудаараа бахдан баярлаж байна. Тамирчиндаа тэмцээнд оролцох боломж олгон хандив өргөсөн бүх хүмүүс, ивээн тэтгэсэн байгууллагуудад талархал илэрхийлж, аз жаргал хүсье.
 


Б.Буджаргал сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард анх удаа Ази тивд буюу БНХАУ-ын Шямин хотноо зохион байгуулсан зургаан өдөр, зургаан шөнө тасралтгүй үргэлжилдэг олон өдрийн гүйлтийн тэмцээнд түрүүлж, энэ төрөлдөө дөрөв дэх удаагаа аварга болж байсан юм.
 


Үүний өмнө 2017 онд Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж тэргүүн байр, 2019 оны нэгдүгээр сард мөн АНУ-д болсон зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтэд 787 км зам туулж, аварга болж байсан.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ков(202.179.25.144) 2020 оны 11 сарын 19

Тахал тээгч биетүүдтэй хавьтал үүсгэж ковид тууссан хүмүүс маршрутаа нууж байгаа нь үхэрнээс тэнэг болхыг баталж байна. Өөрөөр хэлбэл тахал тээгч болсноосоо ичиж байгаа гэнэ. Монголчууд хуарагнаж амьдардгаас бөөгнөрөл үүсгэж анх халдвар тараасан. Дуу хуур баясал цэнэгэлд биш зовлон зүдгүүрт унагадагийг Хархан нүдэн Дэмбэрэлнямбуу баталж, Эмоци баталгаажууллаа. Монгол ковид туссан нэг ч үхэр байхгүй. Үхэрнээс дор гэдэг нь ч батлагдаж байна тахал тээгчидээ та нар.

0  |  0
Зочин(64.119.17.217) 2020 оны 11 сарын 18

Амжилтхүсьe эх орныхоо нэрийг өндөр өргөн явж байгаа залуугаараа бахархаж байна шүү тусалж дэмжиж байгхх элэг нэгтнүүддээ баярлалаа

0  |  0
Зочин(202.9.40.166) 2020 оны 11 сарын 18

Амжилт хүсьe. Монголынхоо нэрийг мандуулж төрийн дууллаа дуурсгаад ирлээ.

1  |  0
hi(202.21.108.221) 2020 оны 11 сарын 18

ene estoi mundag zaluu amjilt husii recordiig evdeerei chi chadnaa

0  |  0
zochin(103.212.119.243) 2020 оны 11 сарын 18

oiriin ued sonsogdoj baigaa hamgiin saihan medee baina, bayarlalaa, turchihsun zaluu bna shuu amjilt, iim hund l ter bair mashin land geh metchilen beleg ugch amidrald ni demjleg uzuulmeer bgaa um daa, sevstei guzee chirsen dopingtoi nuhduudees iluu

0  |  0
Батхүү(202.9.47.10) 2020 оны 11 сарын 18

Чи бол бахархал юмдаа энэ хорио цээртэй үед энэ мэдээлэлийг уншаад бие сэргээд ирлээ гэтэл манайхан замын хөдөлгөөнд хорионы дэглэм барихгүй зохицуулж байгаа хүмүүстэй маргалдаж байгааг хараад эвгүй санагдах юи хуультай орон мөнө үү хятадууд чанга хулиар тэр бум гаруй хүнээ аварч байна хууль журамаа дагаач

0  |  0
бор(66.181.181.174) 2020 оны 11 сарын 18

Залуу хүн зорилготой бол хэнч зогсоохгүй ээ ...... Буджаргал ийм л дайчин няцаж дийлдэшгүй залуу даа ... монголын үе тэнгийхэн залуучууд залуу тамирчин хүн бүр чамаар бахархаж урам авч чамаар бас цэнэгжиж зориглон чангарч хүчирхэгжиж байдаг шүү .... Чи өөрийнхөө балрахгүй арилахгүй зам мөрийг тодоос тод бичсээр монголын болоод дэлхийн гүйлтийн түүхэнд мөнхөд сийлэн гүйсээр яваа ... чамд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе .. Чи чаднаа ..

3  |  0
дэмжигч(157.245.235.121) 2020 оны 11 сарын 18

гайхалтай, танаар бахархаж байна. Тэр их тэсвэр, тэвчээрийг гаргахдаа юу боддог бол, монгол улсынхаа нэрийг л гаргахын төлөө зүтгэдэг байх даа.

1  |  0
mongol(150.129.143.20) 2020 оны 11 сарын 18

amjilt xvcie ervvl baigaarai

2  |  0
zochin(103.57.95.249) 2020 оны 11 сарын 18

Amjilt husie. Zorilgodoo hurne gedegt itgeltei ba. harin eruul mendee davhar sain anhaaraarai. Minii huu . Huurhii doo.

2  |  0
Монгол(202.9.46.179) 2020 оны 11 сарын 18

Агуу тэсвэр юм аа.Томоос том АМЖИЛТ

2  |  0
Зочин(103.9.90.100) 2020 оны 11 сарын 18

Амжилт хүсье. Их Монгол Улсын Монгол хүн та чаднаа.\n

2  |  0
bold(150.129.143.210) 2020 оны 11 сарын 18

амжилт хүсье.

2  |  0
бат (150.129.141.105) 2020 оны 11 сарын 18

биеэ бодоорой. амжилт чи чадна.

3  |  0
99999(103.20.152.50) 2020 оны 11 сарын 18

БАЙГАА ” БАЙГАА” БАЙГАА” БАЙГАА” энэ үгийг их бичих юм даа....МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ САНАГДАХ ЮМ ....

1  |  0
Top