АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн өндөрлөхөд 34 цаг үлдээд байна. (2020.11.21-ний 12:00 цагийн байдлаар)
Тус тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал тэмцээний эхнээс тэргүүлж эхэлсэн бөгөөд тав дахь өдрийн байдлаар Б.Буджаргал 614 км гүйж хошуучилсаар байна.
Арын тамирчнаасаа 100 км тасарсан хэвээр.
Сүүлийн өдрийн гүйлтээр түүний хөлийн хуруу, ул нь ихээр цэврүүтсэн байсан боловч эмчилгээ хийж, биеийн байдал дээрджээ. Арынх нь тамирчин 100 км-ээр хоцорч байна гэхээр манай тамирчин түрүүлэх нь бараг ойлгомжтой болсон. Гэхдээ Б.Буджаргалын хувьд энэ тэмцээнд алтан медаль авахаас гадна өөр нэгэн том зорилго байгаа юм. Энэ бол зургаан өдөр, шөнийн гүйлтийн тэмцээнд хамгийн хол зам туулж, дээд амжилтыг шинээр тогтоох. Одоогоор 6 өдөр, 6 шөнийн хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг 1035 км гэсэн амжилтаар “Гүйлтийн Бурхан” хочит Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос эзэмшиж байгаа. Харин Б.Буджаргалын хувийн амжилт 834 км.
Хэт холын зайн гүйлтийн төрөлд сүүлийн 36 цаг маш чухал байдаг. Энд тамирчид ядарч, цуцсан байдаг тул хэн тэвчээртэй, тэсвэртэй нь түрүүлдэг билээ.
Энэхүү шийдвэрлэх үеийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Буджаргалтай утсаар холбогдож, амжилт хүсэн ерөөлөө.
Ерөнхийлөгч тамирчиндаа амжилт хүсэхээс гадна биеийн байдал нь хэр байгааг асууж сонирхсон бол Б.Буджаргал уралдааны талаар мэдээлж, заавал түрүүлнэ гэж амлалаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга “За сайн байна уу? Хоёулаа Монголд 10 км-ын кросст хамт гүйж байсан. Адилхан спортын хүний хувьд биеийн байдал хэр байгааг тань асуух гэж холбогдож байна. Биеэ сайн бодоорой. Амрах үедээ сайн амарч байгаарай. Та туршлагатай хүн өөрөө сайн мэдэж байгаа. Дараа дараагийн тэмцээнд тань хамтран ажиллах болно. Би бүх талаар дэмжлэг үзүүлэх болно. Монголчууд танаар их бахархаж байна. Би сайн мэдээ хүлээгээд сууж байна. Амжилт хүсье” гэж сэтгэлийн дэм өгсөн юм.
Харин Б.Буджаргал “Биеийн байдал сайн байгаа. Таныг утсаар ярьсанд маш их баярлалаа. Энд монгол хүн ялж байна, монголчууд маань эх нутагтаа ковидийг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.
Сэтгэгдэл ( 65 )
Үнэхээр их бахархаж байна. Монголчууд ялнаа
Amjilt hvsie Toriin svlden iweej tvmen olon mongolchuudan chamaaraa baharhaj baigaaa shvv. Tiw delhiid mongoliinhaa dalbaa ner aldaraa manduulj ylalt baiguulaarai. Bie sain bodooroi amjilt.
Амжилт хүсье Чи чаднаа чиний амжилтаар Монголчууд бид бахарах болноо амжилт
Амжилт хүсье хөдөлмөрийн баатар болоорой энэ их тэсвэр тэвчээр хөдөлмөрийг төр үнэлэх байхаа монгол гэдэг нэрийг сайхан гаргаж байгаад баяр хүргэе
Үнсэх ээжтэй угтах эх оронтой мөргөх сүлдтэй хөх толбот хүүгээцайныхаа дээжийг өргөж хүлээж байна ард түмэн чинь амжилт
MUNDAG BNA TURUULEEREI A.JILT . OM
Байгаа байдалыг нь хараад бүр өрөвдах сэтгэл төрж байна. Ээж нь хараад нилээд хямарсан байхдаа
bayar hurgie ene l jinhene mongol humun yum aa saihan medee huleej bnaa
erunhiilugchdee bayrlalaa
Дуудах нэрийг эцэг эх өгч, Дуурсах алдрыг өөрөө олдог гэдгийг үзүүлж байна даа. Монголчууд маань ийм мундаг хүнээрээ бахархаж байна . Биеэ бодож зорисон зорилгодоо хүрэхийг хүсэн ероое. Та чадна.
Ymarr mundag zaluu we,mongolchuud chamaar baharhaj bn,bie e sn bodooroi,chamd naidaj bn.
mash ikh amjilt husie,hicheegeerei
Амжилт ялж гараарай.
Ёстой мундаг байнаа. Дэлхийн рекорд эвдэх ч чанга юм байна аа
Мундаг байна. Амжилт хүсье
Мундаг тэвчээртэй залуу юмаа.Монгол түмэн чамаараа бахархаж байна. Чи ялнаа. Үлдсэн замаа амжилттай туулаарай.Сэтгэл догдлон хүлээж байна.
Мундаг тэвчээртэй залуу юмаа.Монгол түмэн чамаараа бахархаж байна. Чи ялнаа. Үлдсэн замаа амжилттай туулаарай.Сэтгэл догдлон хүлээж байна.
Amjiilt Amjilt Amjilt....
Амжилт хүсье. Агуу их тэвчээр юм аа нээрээ. Бахархаагүй байхын арга алга даа
Та ялнаа амжилт хүсье
Амжилт хүсие
Амжилт хүсье
Буджаргал сайн тамирчин харин тойрон хүрээлэгч болон өөрийнх нь мөс чанар бол хог. Би их зүйл мэднээ.
Mundag tamirchinaaraa baharhaj baina shuu.Amijilt husie.Chi chadnaa shine rekord chamaig tesen ydan huleej bna shuu....
vneheer baharhahgvi baih arga alga bie sain bodooroi amjilt hvsie mongol hvn mongolcnuud ylnaa
Eronhiilogch n zalgaj amjilt husne gedeg mash tom setgel zuin demjleg shuu! amjilt husie
Amjilt husey
Буджаргал өчигдөрийнхөө бодвол нүүр нүд нь гялалзсан зогсож байна шүү. Хүн сэтгэлийн амьтан. Одоо сайн гүйнээ. Харж л байгаарай.
Mongolooroo baxarhal aa\n
Үнэхээр бахархаад барашгүй мундаг юмаа. Чамайг монгол хүн бүр эх орон чинь дэмжиж байна. Амжилт чи чаднаа
Эр хүн зорьсондоо... Миний хүү чаднаа. Биеэ сайн бодоорой. Сайн мэдээ хүлээж сууя.
Ямар сайхан юм бэ! Тэр хөл нь цэврүүтэж хумсны хэсгээрээ идээлсэн гээд байсан. Бид ганц хуруутахаар үхчих гээд байдаг. Гэтэл тэрнийгээ гишгээд гүйгээд байдаг. Мөн их тэвчээр ээ. Амжилт, амжилт. Биширч байна шүү\n
AZ AMJILT HUSIE
Баярлалаа ерөнхийлөгчдөө. Тамирчинд сэтгэлийн урам орж Монголын нэрийг гарганаа. Монголын авъяастай чадварлаг урлагын болон инженер тэхникч, гээд тасархай хүмүүс гадны улсад ажиллаж амьдарч байдаг. Монголдоо бага багаар оруулж дэмжиж хөгжүүлж эхэлбэл хөгжнөө.
Гүй ээ мөн ч их тэсвэр тэвчээр шүү. Амжилт амжилт чи чадна аа Буджаргалаа. Eрөнхийлөгч маань дээлийн тань захыг мушгиж байна гээд бодчих. Сэтгэлийн дэм чамд зайлшгүй амжилт авчирна
ЧАНГА ГАР ЮМ АА .
Ineedeg l ym bn shde, Huwisgalt nam aas ner devshih dee od boldog tamirchin mun bzdee, ingeed ybj bh chin hamgin zow yah gj songuli ntr gj setgeld sev suulgasan ym be
Чингисийн удамт хүү ялнаа.Амжилт
hodolmoriin baatar
Гавияат тамирчин болоорой
гавьят тамирчин өгөх хэрэгтэй
Мундаг залууд хүсийё..эх орныхоо нэрийг гаргаж маш өндөр амжилт гаргаж бгаад талархаж бна.
Буджаргалдаа амжилт хүсье!!!! Асар их тэвчээрээр хөдөлмөрөөр нойргүй зүтгэж байгааг нь үнэлж Ерөнхийлөгч Баттулга утсаар ярьж байгаа нь үнэхээр урамтай юм. \n
Буджаргалдаа зорилгоо биелүүлж, Монгол хүний гайхамшгийг үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Сэтгэл урмын маш том дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгчдөө баярлалаа.
Болждээ ерөнхийлөгч минь. Та минь санаа тавихгүй бол ядуу иргэн бид хоосон дэмжиж хүчрэхгүй шүү
Ерөнхийлөгч маань маш мэдрэмжтэй хүн. Ерөнхийлөгч нь ярихад\nБуджаргалын сэтгэл сэргэж хүч авна. Сүүлийн 36 цагт хөнгөхөн гүйх байхдаа
eronhiilogchdoo mash ih bayrallaa heregtei ved ni setegliin dem ogj zalagsan hamgiin tom demjleg bailaa.... Bayrallaaa Amjilt Budjargal....
Буджаргал залуу маань гайхалтай юм аа. 25 градус, далайн их чиигтэй байгаа газарт -20 градус ”сэрүүндүү” цасан ”чийгтэй” Монгол нутгаасаа оччихоод дэлхийн газар газрын мундагчуулыг 100 - аад км ардаа хаячихаад, үлдсэн 200 км зайд дэлхийн амжилтыг ахиулчих санаатай гээд Улсынхаа Ерөнхийлөгчтэй яриад зогсч байгаа Монгол хүүгээрээ бахархахаас өөр арга үгүй. Түрүүлэх нь гарцаагүй ээ, харин дэлхийн рекордыг авна гэж зүтгэж байж биеээ эвдчих вий, тэмцээн, уралдаан мундахгүй ээ, эрүүл бие эрхтэн хүнд олон олдохгүй шүү. Биеийнхээ байдлыг хичээн бодож түрүүлээрэй.
Амжилт хүсье Мундаг шүү
augaa, augaa, augaa.
Ерөнхийлөгчдөө баярлалаа хэрэгтэй үед нь эрч хүч өгч чадлаа. Мундаг залуугаа мөрөөдөлдөө хүрээрэй гэж хүсье.
Neg ch gesen gerel gegee bolj bn shuu...ene uyd
Gaihamshig
634 км гэдэг чинь бараг УБ-аас Хөвсгөл ч юмуу тийм хол явганаар гүйчээд бнаадаа. Монголдоо ирвэл Увс БаянӨлгтй рү зүгээр 7 шөнө 7 өдөр шогшоод л орчих хүн бна. Мундаг
vneheer baharhaj bn zaluu mni bas yeronhiilogchdoo bayarlalaa tamirchnaa demjij setegliin tenhee ogsond delhiin erkordiin ezen bolooroi naidaj bga shvv
Гайхамшиг! Хэлэхч үг олдохүйнээ!
Bayar hurgie.mundag yumaa.
энэ чинь хүч,урам өгнө шүү дээ... монголчууд чамд хайртай шүү,хүү минь
Eronhiilogch doo bayarlalaa.iim hunuusee demjij bgaa ih saihan sanagdlaa.hun setgeliin amitan .goe bn\nA
Зорилготой мундаг залуу\n
Сайн байна манай төрийн тэргүүн ярьсан нь маш том урам зориг өглөө дөө.Тамирчны ялалт хямдхан олддоггүйг төрийн тэргүүн маань сайн мэднэ дээ.Уухай уухай
36 цагт 400км замыг туулж чадах болов уу.
МОНГОЛ ЗАЛУУД
Mundag. 2 aa mundag bna. Sain bna.
Баяр хүргэе. Мундаг шүү