ӨМНӨГОВЬ: Тусламж шаардлагатай 1000 өрхөд хоол, хүнсний дэмжлэг олгоно

Г.Билгүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Өмнөговь аймгийн Онцгой комисс сумдын Онцгой комисстой цахим хурал хийж долоон асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрийг гаргажээ.

1. Болзошгүй халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх салбар дундын 4 дэх эрсдлийн үнэлгээг танилцуулж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх,

2. Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу 12 дугаар сарын сарын 01 хүртэл Өмнөговь аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа зарахгүй, түүгээр үйлчлэхгүй байх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 12 сарын 01 хүртэл хязгаарлах аймгийн Засаг даргын ЗАХИРАМЖ гаргаж хэрэгжүүлэх,

3. Цар тахал, хөл хорионы үед нэн тэргүүнд тусламж шаардлагатай 1000 өрхөд хоол хүнсний дэмжлэг олгох төсөв санхүүг шийдэж, зохион байгуулах,

4. Даланзадгад суманд нэмж 4 пост ажиллуулах саналыг оруулж шийдвэрлэн Даланзадгад сумын хэмжээнд нийт 16 пост ажиллуулж хяналтыг сайжруулахаар болов.


Өмнөговь аймгийн Онцгой комиссын мэдээллийг дараах холбоосоор дэлгэрэнгүй үзнэ үү

 

Top