Асашёорюү аварга Асасэкирюү анддаа баяр хүргэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Асасэкирюү Б.Дашням буюу Нишикижима ояката мэргэжлийн сүмогийн Такасаго дэвжээг өвлөн авах болсон талаар бид мэдээлсэн.

Такасаго бол түүхэндээ олон ёкозүна, озэки төрүүлсэн том дэвжээ. Энэ аваргуудаас нэг нь их аварга бөгөөд манай Асашёорюү гэдгийг сүмо сонирхогчид сайн мэднэ.

Их аварга багын анд Б.Дашнямдаа баяр хүргэжээ.

Өнөөдөр Асашёорюү олон нийтийн сүлжээнд “Манай Асасэкирюү Бадарч харцагын хүү Дашням маань асар нэр хүндтэй ажлыг үргэлжлүүлж авч явахаар боллоо.

Тэр нь юү гэвэл Дэвжээнээсээ 9 аварга Yokozuna 横綱 төрүүлэн гаргасан ТАКАСАКО гал ТАКАСАКО 高砂一門高砂親方 дэвжээний тэргүүн багш боллоо.

Миний сэтгэл машид сайхан бнаа.

Хүүхэд насны үеээ хамгийн ойрхон мэдэх миний найз миний дүү миний .....

Олон сайхан бөх төрүүлээрэй. Харцын хүүг Хааны хүү болгож хүмүүжүүлээрэй" гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sagaraajaw uzeg(202.9.40.168) 2020 оны 11 сарын 23

Denzel ahlaj dasgaljuulagct Boland huudee Bayer hurgej colon average turuulehiig eruuj suuna

0  |  0
zochin(202.72.247.58) 2020 оны 11 сарын 23

Ene 1 ym tsirkiig ulsad n ogchihooch.ymar ih shunaltai shulam be.

1  |  2
жамян(66.181.161.99) 2020 оны 11 сарын 22

дашням маань л гэдийн хар багаасаа хоёулаа явсан хоёр доо

4  |  0
Top