Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 21-ний өдөр 6 дүүрэг, Орхон аймаг, Өвөрхангай, Дархан-Уул аймагт байрлах нийт 10 зах, 32 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 17 эмийн сангуудад хяналт шалгалт хийсэн байна. Хяналт, шалгалтын үед гарсан дараах зөрчлүүдийг арилгууллаа.
1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 21-ний өдөр 6 дүүрэг, Орхон аймаг, Өвөрхангай аймгийн нутагт дэвсэрт байрлах нийт 10 зах, 32 худалдааны төв, жижиг дэлгүүр, 17 жижиг эмийн санд хяналт шалгалт хийсэн.
2. Бараа, бүтээгдэхүүний үнийн хяналтыг хийх зорилгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ebarimt аппликэйшны гомдол мэдээлэх хэсгээр дамжуулан хэрэглэгчдээс шууд гомдол хүлээн авах боломжтой боллоо.
3. Баянзүрх зах /бөхийн өргөөний хажууд байрлах/ хонины ястай мах 8500, үхрийн цул мах 12500, үхрийн ястай мах 11000, адууны мах 8000-8500 төгрөг байна. Үхрийн мах 13500-14000 төгрөгөөр зарж байсныг шаардлага өгч үнийг 12500 болгож бууруулж газар дээр нь зөрчлийг арилгуулсан.
4. Натур худалдааны төвд хонины ястай мах 8500 төгрөг, хонины цул 9500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 13000-13500 төгрөг байсныг 12500 болгож бууруулж газар дээр нь зөрчлийг арилгуулсан.
5. Өвөрхангай аймгийн Энхтал, Мандал супермаркетэд өндгийг 380 төгрөгөөр авч 500 төгрөгөөр борлуулж байсныг 400 төгрөгөөс дээш үнээр борлуулахгүй байх шаардлага өгсөн.
6. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цагийн байдлаар 115 утсанд 79 иргэн өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн буюу мах, гурил, будаа,цагаан идээ, маск үнэ нэмэгдсэн талаар гомдол мэдээлэл өгөхөөр хандсан байна.
Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Сэтгэгдэл ( 2 )
Алтай хотхоны махны төрөлжсөн дэлгүүрт өчигдөр үхрийн ястай мах 13000 гэж бна. Энэ тал дээр ажиллана уу. Яагаад ийм өндөр бгаа юм гэхлээр цаанаасаа тэгж ирж бгаа гээд уурлаж бна
Битгий худлаа юм бичээд бай. БЗ захад угаасаа үхрийн ястай мах 12500 байсан ш дээ