Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг доод түвшинд хүргэлээ

2020 оны 11 сарын 23

Бодлогын хүүг 2 нэгжээр бууруулан, 6 хувьд хүргэсэн шийдвэрийн талаар Монголбанкны  ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ Мөнгөний бодлогын хороо маш зоримог шийдвэр гаргасан гэж тодотголоо. Нэг ёсондоо цаашид  Бодлогын хүү буурах орон зай хумигдмал гэсэн үг юм. 

Санхүүгийн нөхцөл байдал эргэн хүндрэх юм бол Монголбанкны энэ шийдвэр хэр удаан үргэлжлэх вэ. энэ шийдвэрээсээ буцах уу гэдэг асуудал хүртэл яригдах учраас маш болгоомжтой хандаж байгаа.

Бодлогын хүүг 6 хувь дээр аваачсан нь бидний хувьд хамгийн доод, бууруулж чадах түвшиндээ аваачсан гэж ойлгож болно.

Төгрөгийн өгөөжийг зээлийн хүү, хадгаламжийн хүү, зах зээл дээр байгаа хүү л тодорхойлж явдаг. Тэгэхээр төгрөгийн өгөөжийг багасгах тусам Монгол шиг хөрөнгийн бирж хөгжөөгүй, дээр нь багахан хэмжээний харилцах хадгаламжаа хуримтлал бий болгож  байгаа хүмүүст сонголтгүй орчин байна. Сонголтгүй орчинд төгрөгийн өгөөжийг улам бууруулах юм бол мөнгөө гадагш гаргах гэх юм уу янз янзын муу үр нөлөө байх эрсдэлтэйг хэллээ.

Top