Энэ өдөр түүхэнд: В.Маслаченкогийн алдарт тайлбарууд

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 06

ЗХУ, ОХУ-ын алдарт спортын тайлбарлагч Владимир Маслаченко 1936 оны гуравдугаар сарын 5-нд төржээ. Түүний өвөрмөц тайлбар хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлд хоногшин үлдсэн билээ.   

Ингээд түүний түүхэнд үлдсэн алдарт тайлбаруудаас танилцуулъя.

“Сайхан л дамжуулалт байлаа, даанч талбай нь дуусчихлаа”

“Шүүгч бидэнд тусалсан, гэхдээ санаатайгаар биш гэж би бодож байна”

“Ёо ёо, мэдрэл муудах нь. 0:0. Хурдан завсарлага болоосой, амрах минь”

“Зүүн хөл бол сайтар мушгисан баруун хөл юм”

“Батистута агуу мэргэн бууч. Бас нэгэн нарийн учир бол эхнэр нь маш үзэсгэлэнтэй”

“Валентин Иванов чимээгүй байна. Дуугүй байгааг нь би эндээс ч сонсож байна”

“Алив чи хурдхан зүүн жигүүрт Тихоновт бөмбөгөө өгөөдөх”

“Аякс хаашаа ч юм тархан алга боллоо, тэд торгуулийн талбайд байсангүй”

“Роберто Карлос өөрийнхөө цохилтоос бага зэрэг ичиж байх шиг”

“Та нар хүйтэн, төмөр бетон цооног дотор суугаа тайлбарлагчийг төсөөлөөд бод доо. Та бүхний зөвшөөрөлтэйгөөр дахиад нэг балгая”

“Бразилчууд цаг барьсаар. Дунга Карлост дамжууллаа. Карлос бөмбөгийг гэдсээрээ илээд, арагш хаалгачдаа өглөө”

“Отон тоглолт. Ха ха, би шугамын шүүгчээс өмнө мэдсэн”

“Робсоныг хөлбөмбөгийн дүрмээс маш бага хэмжээгээр хэтэрсэн үйлдлээр зогсоолоо”

“Чилийн шигшээ багийн хагас хамгаалагч Эстай яг л машины тог түгээгч шиг байна”

“Манай хөөрхөн бразил залуу маань чихээ ихэд дулаалжээ”

“Энэ мөчид шүүгч бөмбөгийг шүглээр зогсоолоо”

Нохой дуудаж буй мэт шүгэлдсэнээ “Энэ бол би байлаа. Италийн багийн ажилтнуудыг тайвшруулж, отон тоглолт байгаагүй гэдгийг тэдэнд тайлбарласан юм”

“Шүүгч одоогоор өргөн өмднөөсөө юм гаргаж ирсэнгүй. Би шар картны талаар хэлсэн юм шүү”

“Юу ч болтугай хаалгач айлаа”

“Ийм оновчгүй дамжуулалт өгөх нь сайн зүйл биш, магадгүй бүр маш зохимжгүй, муухай явдал”

“Хаалгач толгойгоороо шон мөргөх шахлаа. Магадгүй тэр багадаа цөөхөн унаж байсан болохоор тэр биз”

“Ай-яй-яй-яй-яй! Үзэгчдээ та нар надтай санал нэг байна уу”

“Ананко өрсөлдөгч багийн торгуулийн талбайд зугаалахаар шийджээ”

“Торгуулийн талбайд унасан болгон пенальти биш шүү. Зүгээр хэлэхэд”

“Анд нөхдөө, эрүүл энх байцгаагаарай! Энэ хөгийн цаг үед амьдралдаа баярлаж, цэнгээрэй”

“Савичев хурдан гүй, гоол оруул л даа. Би чамаас гуйж байна”

“Элбер бөмбөг хаалганд орсон гэж бодоод халтиран уналаа”

“Түүний энэ хүчтэй цохилтыг трактороор ч буцааж татаж чадахгүй”

“Бразилын баг сэлгээгээр Эдмундог гаргах нь. Хэний оронд бол? Би Бебетог солих байх гэж бодож байна. Бооцоо тавих уу? Ха ха, би ялчихлаа”

“Робсон дайрлаа, уналаа. Торгуулийн цохилт. Робеpто Каpлос түүнд “Хайрт нутаг нэгт залуу минь бос” гэж хэлж байна”

“Робеpто Каpлост хүйтэн, харин бидэнд халуун байна”

“Роберто Карлос бол охор их буу юм”

“Германы аварга шалгаруулах тэмцээний тоймыг бид Италиас эхэлнэ”

“Аюултай тоглолт байсан. Тэнд бөмбөгтэй хамт янз бүрийн хөлүүд агаарт нисэж харагдсан”

«Шевченко Реалын хамгаалагч нарын хажуугаар цахилгаан галт тэрэг гуйлгачдын дэргэдүүр давхиж байгаа мэт өнгөрлөө”

“Тоглолт ойлгомжтой боллоо, тайлбараа дуусгасан ч болно”

“Та бүхэнд багийн бүрэлдэхүүнийг танилцуулахыг оролдъё. Туршилт амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд „Манчестер Юнайтед“, Эдвин ван дер Перси”

“Бажо зүүн жигүүрт окоп ухаад хэвтчихжээ”

“Энэ бол Беpгоми. Сайн сэтгэдэг тоглогч. Гэхдээ би түүнээс Спинозагийн тамгыг олж хараагүй”

“Бахаpев бөмбөгний нисэлтийг үргэлжлүүлж байна”

“Үнэнийг хэлэхэд Цымбалаpь өрсөлдөгчөө маш бага хэмжээгээр санаатай унагаалаа”

“Энэ мөчид тоглолт хаалгачийн нарийхан үсэн дээр тогтож байлаа”

Долоон минут чимээгүй байсныхаа дараа “Үзэгчдээ уучлаарай. Би цангаагаа тайлж байгаад санамсаргүй микрофоноо унтраачихжээ”

“Бразил хүн байна гэдэг хувь заяа юм”

“Булатов толгойгоо барилаа. Ийм алдааны дараа толгой битгий хэл, хөл, зүрх, өөр юу ч барьж болно”

“Хэрэв та нар миний хэлэх гэсэн үгний гол санааг мартчихаагүй байгаа бол нэмж хэлэхэд...”

“Стоичков гурван удаа шон цохилоо. Гурвууланд нь толгойгоороо”

“Хаалгач бөмбөгийг гараасаа алдсан тул түүнийг гүйцээх хэрэгтэй боллоо”

“Йеppо шүүгчид Титовыг хурдаа авсан ч хөлөө гүйцэлгүй унасан гэж тайлбарлаж байна”

“Кpаль хаалганаасаа урагш гар! Сайн байна. Хүний хэлсэн үгийг сонсдог дуулгавартай залуу”

“Чавхаар харваж байгаа мэт л бөмбөгийг гаргалаа”

“Бүтэн 100 хувь хаалгаа оносонгүй”

“Реал баг 1 тэрбум 200 саяын үнэтэй. Харин манай Спартак тоглогчдодоо цагт нь цалингаа өгч байгаа. Өнөө цагт энэ нь Реалын 1 тэрбум 200 саятай тэнцэх зүйл”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.75.188) 2020 оны 11 сарын 30

Сайн хаалгач бсан гэдэг юм.Тайлбарлагчийн хувьд мундаг

0  |  0
Top