Коронагаас айгаад зодог тайлсан сүмоч ярилцлага өгчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Мэргэжлийн сүмогийн Садогатакэ дэвжээний жонидан зиндааны 22 настай залуу бөх Котокантэцү шинэ төрлийн короавирусний улмаас зодог тайлснаа зарласан талаар бид мэдээлсэн.

Котокантэцү зодог тайлсныхаа дараа сэкивэкэ асан Такаторикигийн юүтүүб сувагт ярилцлага өгчээ.

Ярилцлагадаа тэрээр “Сүмо бөхийн үсээ авхуулчихлаа. Коронагаас айх уу, үгүй юу гэдэг хүн болгон өөр байх. Би сүмогийн ертөнцөд эрүүл саруул хүн орсон. Гурав дахь жилдээ барилдаж байх үедээ зүрхний хагалгаанд орсон. Хэрэв одоо би халдвар авах юм бол амь нас маш эрсдэлтэй. Архаг өвчтэй хүмүүст аюултай өвчин шүү дээ. Өдөр бүр Токиод халдварын тоо нэмэгдээд маш аймшигтай байлаа. Өвчин намдтал барилдахгүй байхыг хүссэн ч холбоо зөвшөөрөөгүй. Багштайгаа зөвлөлдсөн ч зодог тайлахаас өөр арга байгаагүй. Шок, сэтгэл гутрал, харамслаар дүүрэн байна. Холбоо ч, ояката ч миний төлөө юу ч хийсэнгүй. Үнэндээ бол би сүмод хайртай, дуртай” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top