Шведийн нийслэл Стокгольмд ирэх гуравдугаар сарын 22-28-нд зохион байгуулагдах уран гулгалтын ДАШТ хуваарь ёсоор явагдана гэж зохион байгуулагчид мэдээллээ.
Зохион байгуулах хорооны тэргүүн Ульрика Молин “Шведийн уран гулгалтын холбооноос олон улсын байгууллага, холбоодтой нягт хамтран ажиллаж байгаа. Оролцогч тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангана. Дэлхийн аваргыг цуцлах, хойшлуулах ямар ч шалтгаан байхгүй. Бэлтгэл төлөвлөгөө ёсоор явагдаж байгаа. Шведийн дотоодын тэмцээн, уралдааныг цуцалсан нь ДАШТ-д ямар нөлөө үзүүлэхгүй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Оросын шилдэг уран гулгалтын охидыг харах гэж тэсэн ядан хүлээж л байна даа.