73 нас хүрсэн Харүки Мүракамигийн АМЬДРАЛЫН дүрэм

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Японы алдарт зохиолч Харүки Мүраками өнөөдөр 73 нас хүрлээ. Алдарт зохиолчид төрсөн өдрийн мэнд хүргээд амжилтад хүргэсэн амьдралын дүрэмтэй нь танилцья.

Миний амьдралд хэн хүссэн нь орж ирж, хэн хүссэн нь гарч байдаг. Гэхдээ бүх зочдод зориулсан нийтлэг дүрэм бий. Орохдоо гутлаа арчиж, гарахдаа хаалга хааж бай.

Алсаас харвал юу ч үзэсгэлэнтэй сайхан харагдана.

Мэргэжил гэдэг бол хайр дурлал юм. Түүнээс тооцоо харсан гэрлэлт биш. Бүх амьдралын үйл хэрэг гэдэг амьдрал болохоос ажил биш шүү.

Хайргүй дэлхий гэдэг цонхны цаадах салхи гэсэн үг. Амьсгалж ч, хүрч ч болохгүй.

Би урьд нь хүн аажмаар, жил ахих тусам ухаан суудаг гэж боддог байлаа. Тэгвэл үгүй юм байна. Хүн ганц мөчид л ухаан суудаг юм байна.  

Хавар бол ямар нэг шинэ юм эхлэхэд яг таарсан улирал.

Дэлхий дээр буруу, алдаатай бодол гэж байдаггүй. Харин биднийхтэй таардаггүй бодол гэж бий.

Чи ойд очихоороо ойн нэг хэсэг мэт болдог. Бороонд норлоо, борооны хэсэг болно. Өглөө боллоо, өглөөний нэгэн хэсэг болж, надтай хамт суухдаа миний нэгэн хэсэг болдог.

Хотод амьдарсан хүн хөл доорхио л харж сурдаг. Дэлхийд тэнгэр гэж байдгийг хэн ч санадаггүй.

Тэврэлдэхдээ бид айдсаа хуваалцдаг.

Тайван байна гэдэг хүч чадал.

Хэчнээн хичээсэн ч өвчтэй үед өвчтэй л байдаг.

Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж бай. Тэгэхгүй бол зүрхэн дотор хуралдаад, хатуурч, үхэх болдог.

Би ганцаардалд дургүй. Гэхдээ илүү хүмүүстэй танилцдаггүй. Яагаад гэвэл дараа нь дахиад л хэн нэгэнд сэтгэл гутрах хэрэг гарахгүй болохоор.

Зүрх хатуу саванд нуугддаг юм шиг байна. Энэ хайрцгийг нь хагалан нэвтэрч чадах хүн ховор. Тийм болохоор би хайрлан дурлаж чаддаггүй байж болох юм.

Хамгийн чухал зүйл бол нэг нэгэндээ үнэнч байж, туслах явдал.

Ямар ч хоосон зай хэзээ нэгэн цагт дүүрдэг.

Хүнд итгэл найдвар бэлэглэхэд тэр түүнийг цаашид амьдрах гэж яг түлш шиг ашигладаг. Итгэлгүй бол цаашид гэдэг үг ч байхгүй.

Бусад хүн юунд хүрсэн нь чухал биш харин чиний хүрч, хийж чадсан тэр жижигхэн зүйл чухал.

Шал дэмий жижигхэн юмнаас дэлхийн хамгийн агуу зүйлс эхэлсэн байх нь олон тохиолддог.

Ой санамж хүнийг дотроос нь дулаацуулдаг. Гэхдээ бас дотроос нь бусниулан бутраадаг гэж байгаа.

Буруу чигт гэрлийн хурдаар давхих нь огт хөдлөөгүйгээс илүү хортой.

Чамтай чиний талаар ярьдаг хүн амьдралд чинь олон байсан уу?

Тэнгисийг удаан харахаар уйдаад хүмүүстэй уулзмаар санагддаг. Харин хүмүүстэй удаан байхаар тэнгисээ санаад эхэлдэг.

Хүн хөгшрөх тусам түүний амьдралд засаж болшгүй зүйл олон болдог.

Бидний амьдралаас алга болж байгаа бүх юм, бүр мөсөн алга болсон ч гэсэн ардаа цоорхой нүх үлдээдэг. Энэ нүх хэзээ ч бөглөрөхгүй.

Хэрэв хүн болгон бүх юм сайн сайхан дуусна гэж итгэдэг болбол дэлхийд айх юм үгүй болно.

Зүрхнээс гадагш гарч ирэхгүй тийм нууц гэж байхгүй.

Ганцаардал гэж юу вэ? Энэ бол бороотой үдэш том голын дэргэд зогсоод ус урсан, далайд нийлж байгааг удаан харах үед төрдөг мэдрэмжтэй ижилхэн.

Ганцаардсан бодлоо хуваалцах хүнгүй бол бодлууд чамайг хоорондоо хувааж эхэлдэг.

Алдаа гэдэг амьдрал дахин давтагдах шинж тэмдэг. Энэ тэмдэггүй бол ямар ч утгагүй.

Өргөн мөрөн чимээгүй урсдаг.

Залуу насаа өнгөрөөгүй үед нь баяр баясгалан болгон хувирга. 100 хувь шүү. Дараа нь хөгширсөн хойноо энэ дурсамжаараа өөрийгөө бүлээцүүлнэ.

Уран зөгнөлд төсөв гэж үгүй.

Хэрэв чи хав харанхуйд орчихвол нүдээ дастал чимээгүй тайван суу.

Бүх хүний хувьд аз жаргал ижил мөртлөө зовлон нь өөр өөр байдаг. Толстойн зөв байж. Аз жаргал бол сургамжит өгүүллэг, зовлон бол түүх юм.

Цаг хугацаа өнгөрсөөр байгаа нь хамгийн хэцүү. Өнгөрсөн үе уртсаж, ирээдүй богиноссоор. Юм хийх цаг багасч, хийж амжаагүй харамсах зүйл ихэссээр.

Тэнэг өдөр байлаа. Тэнэг жилийн тэнэг сарын тэнэг өдөр.

Амьдрал яг л эргэдэг тоглоомон дээр суусан юм шиг. Бид тодорхой газарт, тодорхой хурдтайгаар л эргэлдэнэ. Бидний эргэлт хаашаа ч чиглээгүй. Гарч ч, сууж ч болохгүй.

Бүх амьдралдаа мартахааргүй үг гэж байдаг.

Хэн нэгнийг хайрлаж байвал таны амьдралд бага ч гэсэн найдвар байна гэсэн үг. Тэр хүн чинь чамайг хайрлахгүй байсан ч.

Өөрийгөө бүү хайрла. Өчүүхэн амьтад л өөрийгөө хайрладаг юм.

Болох юмыг тойрон гарч болохгүй. Хэрэв нэгэнт болсон бол өөрчилж чадахгүй.

Бүх юм өнгөрнө. Үүнд итгэ. Ямар ч зовлон байсан дуусна. Хорвоод мөнх юм гэж үгүй

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 01 сарын 13

bodood bhad ihenh n unen bnashuu\n\n\n

0  |  0
ГОЁ(64.119.25.232) 2022 оны 01 сарын 12

Ухаантай

0  |  0
Matilda(197.234.221.127) 2022 оны 03 сарын 05

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  1
Malti”da(197.234.221.127) 2021 оны 01 сарын 16

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Yamaha(66.181.168.131) 2021 оны 01 сарын 16

yu tatdag yum blo

0  |  0
Matilda(154.66.132.133) 2021 оны 01 сарын 16

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59

0  |  0
Яп(202.179.25.246) 2021 оны 01 сарын 15

Итгэл,сэтнэлийн үгээ бичжээ.

0  |  0
Top