Алдарт Мохаммед Алигийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 17

Өнөөдөр XX зууны шилдэг боксчин Мохаммед Алигийн төрсөн өдөр. Энх тунх байсан бол тэр 79 нас хүрэх байсан ч 2016 онд 74 настайдаа энэ ертөнцийг орхин одсон. Түүний хэлсэн үг бүр цохилт шиг нь оновчтой байв.

Ингээд түүнийг амжилтад хүргэсэн амьдралын дүрэмтэй нь танилцацгаая.

“Өнгөрсөн өдрүүдийг бүү тоол. Үлдсэн өдрүүдээ тооцоол”

“Эрвээхий шиг эргэлдэж, зөгий шиг хатга”

“50 хүрсэн хойноо ч 20 настай үеийнх шигээ дэлхий ертөнцийг харж байгаа хүн амьдралынхаа 30 жилийг үр дүнгүй өнгөрөөжээ гэсэн үг”

“Над шиг агуу хүнд даруухан байхад тун хэцүү байдаг”

“Азарган тахиа гэрэл харахаараа л орилдог. Харанхуйд хийчихвэл хэзээ ч хашгардаггүй. Би гэрэл харсан, тэгээд л хашгарсан”

"Жо Фрейзер бол Америкийн зэрлэг байгалийн товчоонд нүүрээ хандивлахаар царай муутай амьтан”

“Хэрэв чамд намайг зодож байгаа зүүд зүүдлэгдсэн байсан ч хурдан сэрээд уучлал гуйсан чинь дээр шүү”

“Дэлхийд хүрч, үзэж харж болохгүй хоёр зүйл байдаг. Энэ бол сүнс, Мохаммед Али хоёр юм"

"Авирах ёстой өндөр уул нуруу чамд саад болоогүй, харин гутал доторх чулуу чинь саад болж байна”

"Би дайн дажныг л ерөөсөө ойлгодоггүй”

“Миний хамгийн хүнд тулаан бол Паркинсоны өвчинтэй хийсэн тэмцэл байлаа. Өвдөөд байдаггүй ч гэсэн тайлбарлахад хэцүү юм. Намайг энэ хүнд үед сүсэг бишрэлээ алдах эсэхийг шалгаж байх шиг. Бурхан агуу хүмүүсийг байнга туршиж, сорьдаг”

“Намайг хамгийн шилдэг нь биш Бурхан шилдэг нь гэдгийг ойлгуулах гэж Бурхан надад энэ өвчнийг хайрласан”

“Формен сүүдэртэйгээ зодолдоод сүүдэр нь ялж байхыг би харсан”

“Хоёр хар арьстан нэг нэгээ зодож байхыг олон цагаан арьстан үзэж суухыг бокс гэдэг”

“Олимпын аварга болчихоод би Луисвиллд алтан медалиа гялалзуулаад очлоо. “Зөвхөн цагаан арьстанд үйлчилнэ” гэсэн хаягтай зоогийн газар ороод захиалгаа өгөх гэв. Олимпын аварга хүн шүү дээ. Гэтэл негрүүдэд хоол өгөхгүй гэж байна. “Зүгээр ээ, би гуйлгачин биш” гэсэн ч хөөгөөд гаргалаа. Ингээд би Огайо гол дээр очоод медалиа шидэж билээ”

“Жо Фрейзер бүх цаг үеийн агуу боксчин. Миний дараа”

“Аллах хамгийн агуу. Би бол зүгээр нэг агуу боксчин”

“Энэ бол зүгээр л мэргэжил. Өвс ногоо ургаж, шувууд нисэн, гол мөрний ус урсаж, би хүмүүсийг зодсоор л”

“Хэсэг хугацаанд сексээс өөрийгөө чөлөөлж чадвал чи агуу дайчин болж чадна”

“Би бэлтгэлийн секунд бүрийг үзэн яддаг байсан. Тэр болгонд би өөртөө “Бүү шантар. Одоо зовоод үлдсэн амьдралдаа аварга гэж амьдарсан нь дээр шүү” гэж хэлдэг байсан”

“Спортын танхимд орлоо гээд аварга болдоггүй. Тамирчны дотор байгаа гал дөл, хүсэл зорилго, мөрөөдөл нь түүнийг аварга болгодог. Хүсэл зориг, тэсвэр хатуужил ур чадвараас хүчтэй байх ёстой”

“Би тамхи татдаггүй  ч шүдэнз үргэлж авч явдаг. Нүгэлд ойртох болгондоо би шүдэнзээ асааж, алган дээрээ тавиад “Али, чи энэ халууныг тэсвэрлэж чадахгүй байж яаж тамын халууныг даах билээ” гэж хэлдэг”

“Ислам намайг бүтээсэн. Би тамхи татдаггүй, архи уудаггүй, гахайны мах идэхгүй, мөрийтэй тоглож, хэн нэгэнд өс санадаггүй. Ислам намайг бие, сэтгэлээрээ цэвэр амьдрахад сургасан”

“Боломжгүй гэдэг бол жижигхэн хүмүүсийн ард нь нуугддаг том үг юм. Боломжгүй гэдэг нь бодит баримт биш зүгээр нэг бодол. Боломжгүй гэдэг бол шийдвэр биш шинэ дуудлага. Өөрийгөө харуулах боломж юм. Боломжгүй гэдэг бол боломж юм”

“Агуу аварга болохын тулд өөрийгөө хамгийн шилдэг гэдэгт итгэх хэрэгтэй. Шилдэг биш байсан ч шилдэг мэт царайл”

“Хэрэв боксчин нэг зүйлээ олон давтаад байвал түүнд бүү итгэ. Жишээ нь, би 98 удаа зодог тайлна гэж хэлчихээд одоо ч тоглосоор байна”

“Алдаандаа харуусах нь хамгийн том алдаа юм”

“Чиний зөв байсныг хэн ч дурсан санадаггүй. Харин алдчихвал хэн ч мартахгүй”

“Хайр дурлал бол зүрхийг загас мэт барьдаг тор юм”

“Орос аймшигтай улс. Тэнд автобусанд яваа хүмүүсийн царай нь цахилгаан сандлаар цаазлуулах гээд явж байгаа мэт л харагддаг”

“Ялагдсан тамирчинд юу гэж хэлэхээ хэн ч мэддэггүй”

“Миний рекорд амжилтууд эвдэгдэх цаг ирнэ. Над шиг царайлаг, хурдан тулаанч ч гарч болох юм. Энэ нь миний охин Лейла байж мэднэ”

“Өдөр бүр сүүлийн өдөр мэт амьдар”

“Хүмүүс намайг хайрладаг шигээ бусдыг хайрлаасай. Тэгвэл дэлхий ертөнц илүү сайхан болно”

“Гол, нуур, горхи болгон өөр өөр нэртэй ч бүгд ус агуулдаг. Шашин яг л ижилхэн. Бүгд үнэнийг агуулдаг”

“Хүмүүст туслах нь та дэлхийд амьдарч байгаа төлбөрөө төлж байна гэсэн үг юм”

“Би хүмүүс намайг ямар байлгахыг хүсэж байгаагаар нь байх албагүй. Харин өөрийнхөө хүсэж байгаагаараа байхаас айдаггүй”

“Уран зөгнөл, дүрслэлгүй хүн жигүүргүй байдаг”

“Хэрэв хөгцөрсөн талхнаас пеницилин гаргаж авдаг юм бол чамаас ч гэсэн ямар нэг юм гарах байлгүй. Хичээлдээ яв”

“Би алиалж, хошигнож байхдаа дандаа үнэнийг хэлдэг. Үнэн бол дэлхий дээрх хамгийн инээдтэй зүйл юм”

“Чи шударга шулуун байх тусам эргэн тойрон чинь төдий чинээ худал хуурмаг байдаг”

“Боксын тулаан 13 секунд үргэлжлэх ёстой. 2 секундэд ойртоод, цохиход 1 секунд. Үлдсэн 10 нь шүүгч тоолоход зориулагдсан”

“Наранд цохиулахаас бусад бүх цохилтод хариу өгч бай”

“Охиныгоо хэт ил хувцасласныг хараад “Охин минь, Бурханы бүтээсэн үнэ цэнтэй зүйл бүхэн далд, хүрэхэд хэцүү байдаг. Алмааз эрдэнийг хаанаас олох вэ? Газрын гүнд. Сувд? Далайн гүнд. Алтыг олон давхар чулуу шорооны дороос хүнд хөдөлмөрлөж байж олдог. Чиний бие бол үнэ цэнтэй эд. Чи далд байх ёстой” гэж хэлж байжээ.

“Зүүдээ биелүүлэх хамгийн шилдэг арга нь сэрэх юм”

“Сэтгүүлч түүнээс “9-р сарын 11-нд аллага хийсэн алан хядагчид тантай ижил шашинтай байсныг мэдээд юу бодсон вэ” гэж асуухад “Гитлер тантай ижил шашинтайг мэдэхэд танд ямар байсан бол” гэж хариулжээ.

“Би Бурханд үйлчлэн, бусдад туслахыг хүсэж байна. Гэхдээ 12 настай байхад дугуйг минь хулгайлсан залууг одоо болтол хайж байгаагаа хэлье. Түүнийг зодно. Их гоё дугуй байсан юм”

“Хүмүүс өнгөрсөн хойно нь л нэгийгээ үнэлдэг. Ерөнхийлөгч Кеннеди шиг хүн дахиж төрөхгүй. Элвис Пресли ч гэсэн. Дашрамд хэлэхэд би боксын Элвис байлаа”

“Би маш хурдан болохоор зочид буудлын гэрлийн унтраалгаа дараад гэрэл унтрахаас өмнө хөнжилдөө орчихсон байдаг”

“Таашаал гэдэг аз жаргал биш. Хүний сүүдрээс илүү чухал зүйл биш”

“Би юуны тухай ярьж байгаагаа заримдаа мэддэггүй. Гэхдээ зөв гэдгээ үргэлж мэддэг”

“Би яагаад дайнд явж, хүн алах ёстой гэж? Тэд намайг хар арьстан гэж доромжлоогүй, намайг ад үзээгүй. Тэднийг буудсанаас шоронд орсон нь дээр”

“Үндэс ясаараа гайхуулах нь утгагүй. Чи юуны өмнө хүн шүү дээ. Сайн болон муу үндэстэн гэж байдаггүй юм. Бурханы өмнө бүгд ижил”

“Бурхан хэзээ ч хүнд түүний дааж чадахгүй ачааг үүрүүлдэггүй”

“Би агуу биш, Би хэт агуу боксчин. Би хүнд цохилтоор ялах төдийгүй, хэд дэх үед унагаахаа ч хэлж байгаад ялдаг”

“Айдас мэдрэхгүйгээр зоригтой байна гэж байхгүй”

“Хэн нэгнийг ташуурдах боломж байгаа цагт энэ дэлхийд хэзээ ч энх тайван тогтохгүй”

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.100.210) 2021 оны 01 сарын 20

66.181.190.31-ыг дэмжиж байна.

0  |  0
бор(66.181.190.31) 2021 оны 01 сарын 18

14 тэрбум доллар гараад байхад сохор зоосны ашиггүй шалгах хянах ч эрхгүй ХАРИЙН ДЭЭРЧИДЭД дарлагдаад сууж байдаг чинь АУГАА ИХ ЭЗЭН ЧИНГИСИЙН мах цусны тасархай гэжүү ... МОНГОЛЧУУДАА ... бүх ард иргэд ерөнхийлөгчөөс эхлээд бүх нам эвсэл хөдөлгөөн нэгдэж эх орноо харийн луйварчидын савраас аварч хамгаалахгүй бол хожим харамсаад ч барахгүй эмгэнэлт гаслант хувь заяа хүлээж БАЙНА УХААРЧ СЭХЭЭРЦГЭЭ ... ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ... БОСЦГООЁ ... ЭНЭ САЙХАН ОРОН ЗҮГЭЭР БИДЭНД ИРЭЭГҮЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ МАХ ЦУСААР ЗОЛИН БИДЭНД ИРСЭНГ ИНГЭЖ ХАРЖ СУУГААД АЛДАХ ГЭЖҮҮ ... ХОЙЧ ҮР АЧДАА ЧИЧЛҮҮЛЭХ НҮГЭЛ БҮҮ ХИЙ

0  |  0
Домог(139.5.216.195) 2021 оны 01 сарын 17

Домог

0  |  0
Logic(66.181.168.131) 2021 оны 01 сарын 18

Huurhii tahir dutuu bolood zovsondoo

0  |  1
Top