Японы Засгийн газар олимпын наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрт хүрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

Япон улсын Засгийн газрын хуралдаанаар олимпын наадмыг энэ жил зохион байгуулах эсэх тухай хэлэлцэхэд дахин хойшлуулж, бүр мөсөн цуцлах шийдвэрт хүрсэн тухай TIME сэтгүүл, Daily Mail сонин мэдээлжээ.

Коронавируст цар тахлын нөхцөл байдал хяналтад ороогүй, Британи, Өмнөд Африк зэрэг мутацид орсон, өндөр эрсдэлтэй вирусний тархалт нэмэгдэж байгаа тул Засгийн газрын гишүүд дээрх шийдвэрт хүрчээ.

Одоогоор Японы Засгийн газар дээрх мэдээлэлд албан ёсоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Засгийн газрын хуралдаанаар Япон улс хамгийн эртдээ 2032 оны олимпын наадмыг зохион байгуулах боломжтой гэж шийджээ.

Өнгөрсөн жил Япон улс ямар ч тохиолдолд олимпын наадмыг зохион байгуулна гэж мэдэгдэж, улмаар ивээн тэтгэгч 20 гаруй байгууллагууд ивээн тэтгэлгээ зогсоохгүй байхаа албан ёсоор мэдэгдэж байсан юм. 


Эх сурвалж: TIME, The Daily Mail

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.154) 2021 оны 01 сарын 22

дахин хойшлуулж, бүр мөсөн цуцлах шийдвэрт хүрсэн гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ, арай л ойлгомжгүй юм биш үү

0  |  0
Top