60 нас хүрсэн Жозе Моуриньогийн амьдралын дүрэм

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

Этгээд зан ааш, өвөрмөц төрх, хурц хэл амаараа “Онцгой нэгэн” хэмээн алдаршсан энэ эрхэм хэн бэ? Юу бодож, юу сэтгэж явдаг юм бол? Өнөөдөр тэр 60 нас хүрлээ. 

Жозе Моуриньогийн амьдралын дүрэм

Есүс ч хүн болгонд таалагддаггүй байсан. Тэгэхээр би заавал бүгдэд таалагдах албагүй.

Ухаантай хүний үг сонсмоор санагдахаараа би ярьж эхэлдэг.

Надруу шидсэн чулуу болгоныг цуглуулаад байсан бол хөшөө барихад ч хүрэхээр байлаа.

Ялалтын дараа баярладаг хүмүүс байдаг. Харин надад баярлаад сууж байх зав байдаггүй.

Би тулаанд үргэлж бэлэн байдаг. Би залуудаа алдартай сайн хөлбөмбөгч байгаагүй болохоор бусад дасгалжуулагч шиг давуу талгүй, хөлбөмбөгийн ертөнцийг эзэгнэдэг бүлэг, томчуудтай ч огт холбоогүй. Гэхдээ энэ надад огт хамаа байхгүй.

Манай багт хүрээд ир. Тэгвэл чи хэзээ ч азгүй амьтан болохгүй, дандаа түрүүлэх болно.

Эдийн засгийн хямралын үед маш өндөр цалин авч байгаадаа би бага зэрэг ичдэг. Гэхдээ хүн хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлэх хэрэгтэй.

Хэрэв Роман Абрамович надад дасгалжуулахад туслах юм бол бид хүснэгтийн хамгийн доор байх болно. Хэрэв би түүний бизнест туславал Роман аль хэдийн дампуурах байлаа.

Би итали хэлийг хэдэн сарын дотор л сурсан. Харин Раньери Англид таван жил амьдарчихаад арай ядан  мэндчилж сурсан хүн.

Би хөлбөмбөгийн гүн ухааныг өөрчилнө. Ингэж чадах дасгалжуулагч энэ хорвоод надаас өөр байхгүй. 

“Челси” Англид анх удаа 4-3-3 ситемийг ашигласан. Дараа нь биднийг “Арсенал”, “Манчестер Юнайтед” дууриаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл миний ачаар Англид хөлбөмбөг өөрчлөгдөн, хөгжиж байна. 

Хэрэв би тайван амгалан амьдралыг хүссэн бол “Порту”-д үлдэх байлаа. Хэдэн муу багийг хожоод л Аваргуудын лигийн эрх байнга авна. Тэнд Бурхан тэнгэрийн дараа Жозе Моуриньо нэрлэгддэг байлаа.

Надад зан ааш сайтай, хүнлэг тоглогч хэрэггүй. Хүүхдүүд минь ийм зантай байвал сайхан. Харин надад хаалганд бөмбөг оруулдаг тоглогч л хэрэгтэй. Зан ааш нь надад падлий байхгүй.

Миний үс засалтыг хар. Ийм засалттай хүний толгой доторх бодол санаа илүү сайн харагддаг юм.

Намайг муулж, шүүмжлэн алдартай болох гэсэн хүн маш олон.

Найз нөхөд, хамаатан садан минь намайг хөлбөмбөгөөс болоод бууралтсан гэж ярьдаг юм. Үгүй миний үсний буурал бол удмынх. Аав минь хар залуудаа бууралтсан хүн. Харин хөлбөмбөг бол баяр баясгалан шүү дээ. 

Бүхний танил алдартан боллоо гээд би огт зовдоггүй. Нэг удаа би эхнэр хүүхэдтэйгээ цуг Диснейлендэд зугаалсан юм. Гэртээ харихад хүүхдүүд маань дараагийн зугаалганд та битгий яваарай, хүмүүс цуглараад хэцүү юм гэж билээ. Одоо яая гэхэв, хөлбөмбөгт хүчин зүтгэсний төлөө золиос төлөх хэрэгтэй биз дээ.

Хөгжиж дэвших шаардлагагүй гэж үздэг хүн бол тэнэг. Харин би тэнэг биш цэцэн хүн.

Гаргасан амжилт, хүртсэн медалиа хараад би өөрийгөө агуу дасгалжуулагч гэдгээ улам ухаардаг.

Би юунаас ч айдаггүй, санаа зовж, стрессэнд ордоггүй. Өдөр болгон найман цаг нам унтдаг. Хөлбөмбөгт намайг сандаргахаар шинэ зүйл хэзээ ч гарч ирэхгүй.

Би дэлхийн хамгийн тачаангуй эрчүүдийн жагсаалтын 38-д, Их Британийн ханхүү Уильямийн дараа жагсаж байлаа.

Багийн хамгийн чухал хүн бол дасгалжуулагч биш. Хамгийн чухал нь хөгжөөн дэмжигчид, тэгээд багийн эзэн, дараа нь тоглогчид, хамгийн сүүлд дасгалжуулагч байдаг. Гэвч бүх хүний харц надруу л чиглэдэг.

Дарамт шахалт их байх тусам би хүчтэй болдог.

“FIFA” тоглоомыг намайг жинхэнээрээ хожиж чаддаггүй хүмүүс зохион бүтээсэн юм.

Тэтгэвэрт гарахаараа би “Жозе Моуриньо” гэдэг соус үйлдвэрлэнэ. Уриа нь “Та ямар ч муу хоол хийсэн байсан, хоолыг тань Жозе соус аврах болно”

Хэрэв та хүмүүст таалагдаж байвал та сайн хүн. Харин таныг үзэн ядаж байвал та шилдэг хүн.

Залуу тоглогчид тарвастай адилхан. Задалж, амсаж байж л сайн эсэхийг нь мэднэ.

Би сүмд очдоггүй ч өдөр бүр залбирдаг. Гэр бүл, хүүхдүүд, эцэг эх, аз жаргалтай амьдралын төлөө залбирдаг. Хөлбөмбөгийн талаар залбирч байсан удаагүй.

Би маш сайн хүн. Гэр бүл, найз нөхөдтэйгээ маргалдаж байгаагүй. Танихгүй хүнд ч туслахыг бодож явдаг.

Би цагдаа биш. Тоглогчдынхоо хувийн амьдралыг мөрдөх шаардлага надад байхгүй.

Миний тухай кино хийх болбол Жорж Клуни миний дүрд тоглоосой. Эхнэр минь бид хоёрыг төстэй гэдэг юм.

Зул сарын баярыг яагаад миний төрсөн өдрөөр хийдэггүйд би гайхдаг.

Би агуу хүмүүсийн намтар унших дуртай. Өөрийнхөө намтрыг бичиж дуусаагүй байгаа болохоор одоохондоо унших ном олдохгүй л байна.

Намайг яаж ч муулж, шүүмжилж байсан надад огт хамаагүй, би зүгээр л тоодоггүй. Тийм болохоор л намайг “Онцгой нэгэн” гэдэг юм.

Намайг “Онцгой” эсэхийг эхнэрээс минь асуугаарай.

Нэг удаа 0:5 хожигдох нь таван удаа 0:1 ялагдсанаас дээр.

Месси сайхан уналаа. Каталон хэлээр баашлагч гэдгийг юу гэдэг юм бол? Барселона театр ихтэй, соёлын том төв. Месси энд их зүйл сурчээ. Ялангуяа жүжиглэх ур чадвар.

Роналду бид хоёр бага зэрэг муудалцсан. Залуу хүү ямар ч хүндэтгэлгүй хэдэн үг хэлдэг байгаа. Магадгүй тэр ядуу зүдүү өссөн болохоор тэр биз. Үгүй бол ямар ч боловсрол эзэмшээгүй болохоор тэр байх.

Бөмбөр сайн тоглодог байхад чинь хийл тоглуулах гэж зүтгээд байгаа хүний үгийг битгий сонс.

Хэвлэлийн хурлаас миний хувьд тоглолт эхэлдэг.

Абрамович эхнэрээсээ салж байгаа гэсэн үү? Нэг их муу зүйл алга. Эхнэр нь сайн өмгөөлөгчтэй бол хэд хэдэн Микаэль Баллакийг худалдаад авч чадах мөнгөтэй үлдэнэ.

Манай баг шилдэг тоглогчидтой. Даруухан биш санагдаж магадгүй, гэхдээ манай баг бас шилдэг дасгалжуулагчтай.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.54) 2023 оны 01 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

Болио(66.181.161.96) 2023 оны 01 сарын 27

Жозе бишээ, Хосэ. Боль л доо нийтлэлчээ

1  |  0
Top