Ковингтон: ЛеБрон бол Хятадын утсан хүүхэлдэй

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 28

Италийн Милан багийн швед довтлогч Златан Ибрагимович сагсан бөмбөгийн Лос-Анжелес Лейкерс багийн од Леброн Жеймс нар тамирчид улс төрд орох хэрэгтэй эсэх талаар олон нийтийн сүлжээгээр маргалдсан талаар бид мэдээлсэн.

Холимог тулааны UFC холбооны тулаанч Колби Ковингтон Леброн Жеймсийг хуурмаг амьтан гэж шүүмжиллээ.

Колби “Леброн АНУ-ын нийгмийн шударга бус байдлыг шүүмжилдэг мөртлөө Хятадын талаар үг дуугарахгүй юм. Хэзээ чи Хонконгийн талаар үг хэлэх гэж байна? Нээрээ болохгүй бил үү? Леброн чи чинь Хятадын утсан хүүхэлдэй шүү дээ. Чи олон сая долларын орлоготой, баян хүн ч Хятадад чиний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хятад эмэгтэйчүүдэд хэдхэн зоосны цалин өгдөг. Чи хоёр нүүртэй, хөгийн амьтан” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
usa-s(70.180.185.122) 2021 оны 03 сарын 01

estoi gol unen heljee, Lebron bol jerk

1  |  0
Top