Хиймэл оюун ухааны GPT-2 систем судлаачдын удирдлага дор жүжиг бичсэн тухай “Sciencemag” мэдээлжээ.
GPT-2 системийг Илон Маскийн үүсгэн байгуулсан “OpenAI” компани боловсруулсан бөгөөд интернет дэх мэдээллийг шүүх замаар текст бүтээдэг компьютерын загвар юм. Үүнээс өмнө энэхүү технологийг өгүүллэг, шүлэг бичихэд ашигладаг байжээ.
Жүжиг зохиох үйл явцыг эхлүүлэхийн тулд судлаачид яриа бүхий хоёр өгүүлбэрийг программд оруулсан байна. Үүний дараа хиймэл оюун ухаан тус хоёр өгүүлбэрийг мэдээллийг боловсруулж, 1000 хүртэл үг бүхий текст нэмж, зохиожээ. Логик дараалал алдагдах үед эрдэмтдэд болж буй үйл явцад оролцох хэрэг гарсан аж.
Текстийн логик дараалал алдагдах нь бодит нөхцөлд тус программ өгүүлбэрийн утгыг мэдэхгүй, хамт хэрэглэгддэг үгнүүдийг нийлүүлдэгтэй холбоотой гэж Колумбын их сургуулийн хиймэл оюун ухааны шинжээч Чад ДеЧан онцолжээ. Тэрбээр технологид тайзны жүжиг зэрэг утга төгөлдөр бүрэн хэмжээний текст бичих хүртэл 15 орчим жилийн хугацаа шаардагдана гэж үзэж байна. Гэхдээ энэ туршилт хиймэл оюун ухаан юу хийж чадахыг харуулах боломж байлаа гэж ДеЧан онцолсон байна.
Гэсэн хэдий ч GPT-2 хиймэл оюун ухааны зохиосон жүжгийн эцсийн хувилбарын 90 хувьд хүн гар хүрээгүй бөгөөд зөвхөн 10 хувийг засварласан байна.
Сэтгэгдэл ( 0 )