АНУ-ын Цэргийн нисэх хүчин сүүлийн зургаан сар ажиллагаанд оролцуулсан маш нууц зэрэглэлийн “RQ-170 Sentinel” дрон буюу нисгэгчгүй аппаратын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгох шийдвэр гаргасан тухай “The Drive” хэвлэлд бичжээ.
Эдгээр дрон байдаг нь албан ёсоор батлагдсанаас хойш 10 жилийн дараа ийнхүү мэдээллийг ил болгохоор шийдсэн байна. Гэхдээ дроныг ашигласан талаарх нарийн мэдээллийг нууцалсан хэвээр байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Невада муж дахь цэргийн баазад байрладаг АНУ-ын нисэх хүчний “432 –р жигүүр” нэртэй анги нэгтгэл “RQ-170” дроныг практик дээр хэрэглэсэн тухай мэдээллийг ил болгосон билээ. Эна талаар генерал Марк Келлигийн тус баазад хийх айлчлалын тухай албан ёсны мэдээлэлд дурдсан юм. 432-р анги нэгтгэл “RQ-170” дронтой бэлтгэл, АНУ-д цэргийн бус ажиллагаа, гадаад улс оронд цэргийн ажиллагаа хийдэг байна.
АНУ стелс хүчин чадалтай тагнуулын дрон ашигладаг болох нь 2011 онд зартай алан хядагч Усама бин Ладеныг устгах ажиллагааны дараа ил болсон билээ.
“RQ-170” дроныг Америкийн тусгай албад нэг бус удаа ашигласан нь хожим нь мөн илэрч байв. Хэдий тооны ийм төрлийн дрон байдаг нь өнөө хүртэл тодорхойгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )