Усанд шумбагч хөлөг онгоцноос хөөргөх боломжтой нисэгчгүй нисэх аппарат зохион бүтээсэн байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 24

Хятад улс усанд шумбагч хөлөг онгоцноос хөөрч, үүргээ биелүүлсний дараа эргэж ирэх чадвартай нисэгчгүй нисэх аппарат зохион бүтээсэн тухай South China Morning Post сонин мэдээлсэн байна.

Тус сонинд тэмдэглэснээр, Баруун-Умард политехникийн их сургууль болон Хятадын Аэродинамик судалгаа, боловсруулалтын төвийн судлаачид ийм аппаратын туршилтыг хийгээд байгаа ажээ. Ийм нисэгчгүй нисэх аппарат нь усан доогуур үр ашигтай шумбан сэлэх давуу тал болон агаарт маш чөлөөтэй нисэх чадварыг хослуулж байгаа юм гэж уг аппаратыг зохион бүрээгч багийн төлөөлөгчид онцолсон байна. Энэ нисэгчгүй нисэх аппаратыг тэнгисийн цэргийн тагнах, ажиглах, цохилт өгөх, довтлох зэрэг ажиллагаанд өргөн ашиглах боломжтой ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top