АНУ-ын сагсан бөмбөгийн Лос-Анжелес Лейкерс багийн тоглогч Леброн Жеймс Жоржиа мужид цуврал халдлага гарч, зургаан ази гаралтай эмэгтэй буудуулан алагдсан явдалд эмгэнэл илэрхийллээ.
Энэ хэрэг 16-ны өдөр болсон бөгөөд Атланта хотын ази спа-салонд 21 настай Роберт Аарон Лонг гэгч найман хүнийг буудсаны зургаа нь азиуд байсан юм.
Леброн “Амиа алдагсдын гэр бүл, АНУ-ын бүх ази гаралтай иргэдэд эмгэнэл илэрхийлж байна. Алуурчин бол хулчгар амьтан. Ямар ч утгагүй, эмгэнэлтэй хэрэг” гэж тивиттер хуудсандаа бичсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )