Парисын цагдаа Сент Уэн хотод их хэмжээний мансууруулах бодис хураан авсан тухай мэдээлсэн ч хожим нь энэ бодис нунтагласан гүзээлзгэний чихэр болж таарчээ.
Францын AFP агентлагийн мэдээлснээр, энэ долоо хоногт Парисын цагдаа удаан хугацаанд мөрдсөний эцэст ажиллагаа явуулж, нэг сая еврогоор үнэлэгдэх их хэмжээний мансууруулах бодис хураан авсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, ягаан өнгөтэй бодис Францын алдартай брэндийн нэг “Haribo” үйлдвэрлэгчийн нунтагласан “Tagada Strawberry” чихэр байсан байна.
Үүнээс өмнө цагдаагийнхан хураан авсан мансууруулах бодисыг нууц үдэшлэгт хэрэглэх зорилгоор хадгалж байсан гэж мэдэгдэж байжээ. Гэвч шинжилгээгээр энэ бодис нь мансууруулах болон хортой бодист хамаарахгүй болохыг тогтоожээ.
Гэхдээ энэ хэрэгт сэжиглэгдэж буй этгээдэд хэрэг үүсгэн шалгах гэнэ. Учир нь түүнд хулгайлсан утас, экстази мансууруулах бодис үйлдвэрлэхэд ашигладаг механизм байжээ.
Сэжигтэн ямар зорилгоор “Haribo” чихрийг нунтагласан нь одоогоор тодорхойгүй байна.
Энэ нь их хэмжээний мансууруулах бодистой холбоотой хуурамч мэдээлэл тарсан анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн онд Таиландад дуулиан дэгдээсэн 11.5 тонн хэмжээний мансууруулах бодис угаалгын нунтаг болж таарсан хэрэг гарч байв.
Сэтгэгдэл ( 2 )
Манай жээнкоогоос сурсан байна, 96 градусыг 00 градус болгодог шидтэн улс төрч шүү дээ
17 Чингэлэг спирт ус болсонтоы адил энэ бол ээлжит адал явдлын киноны сэдэв болой !!!!!