Бразилын алдарт хөлбөмбөгч Роналдиньо өнөөдөр буюу энэ сарын 21-нд 41 нас хүрлээ. Түүний уран сайхан тоглолтын ачаар хөлбөмбөгт дурласан хөгжөөн дэмжигч олон. Дэлхийн шилдэг тоглогчоос эхлээд түүний авсан шагнал, хүртсэн цомыг тоолоод баршгүй.
Ингээд Роналдиньогийн хэлсэн үгнээс танилцуулья.
Бразилын шигшээ багт Роналдо байсан болохоор намайг Роналдиньо гэж дууддаг болсон. (жинхэнэ нэр нь Роналдо де Ассис Морейра)
Ухаан ороход минь л хөлний дэргэд бөмбөг байлаа.
1994 оны ДАШТ-ийг үзээд Ромарио шиг болох сон гэж бодож байж билээ.
Би коллежэд байхдаа нэг тоглолтод 23 гоол хийж, шууд алдартай болсон.
Бурхан хүн болгонд бэлэг өгдөг. Заримд нь бүжиглэх авьяас, нөгөөд нь дуулах хоолой. Харин надад хөлбөмбөг тоглох чадвар хайрласан.
Би хөлбөмбөгчөөс өөр мэргэжил сонгох талаар огт бодож байгаагүй.
Хөлбөмбөг бол баяр баясгалан. Уран сайхан хуурах нь хөлбөмбөгийн утга учир.
Би Роналдо, Ромарио, Ривалдо болон бусад олон одуудтай хамт тоглож байсан. Харин одоо би өөрөө залуу тоглогчдын шүтээн болжээ.
Би Болливудын энэтхэг кино үздэг. Ер нь бол Бразилд бүгд л энэтхэг кинонд дуртай.
Би хүмүүст аз жаргал өгөөд өөрөө аз жаргалтай болж чаддаг.
Гэр бүлийнхнийхээ ачаар л би өдий зэрэгт хүрсэн.
Криштиану Роналду азгүй. Учир нь тэр Месситэй нэгэн үед төрчихсөн.
Би гоол хийх боломж байхад ч хуураад гүйхийг илүүд үздэг байсан.
Бөмбөг байхгүй бол би үхдэл гэсэн үг. Би хоол идэж байхдаа ч бөмбөгтэйгээ цуг. Бөмбөгөө тэврээд хамт унтдаг.
“Барселона”-д байхдаа хийсэн хамгийн сайхан гоол минь 2006 онд “Вильярреал”-д унаж татаж хийсэн гоол.
Месси хэзээ нэгэн цагт хөлбөмбөгийн оргилоос бууна. Түүнийг Неймар орлохыг хүлээх л үлдлээ.
Би аавыгаа өдөр бүр санадаг. Аав намайг найман настай байхад нас барсан. Тэр найзууддаа намайг заагаад “Энэ шилдэг хөлбөмбөгч болно. Дэлхийн аварга болно” гэж хэлдэг байсныг санаж байна.
Аав минь намайг дэлхийн шилдэг болж байгааг хараагүй нь харамсалтай.
Английн “МЮ”-д бараг ороод байж байтал Сандро Россель утасдаж, хамаг эргэлзээ арилсан. Яагаад “Барса”-г сонгосон гэвэл би Ромарио, Роналдо, Ривалдо нарын дараагаар энэ багийн Р үсгээр эхэлсэн бас нэгэн домог болохыг хүссэн.
Сайхан залуу биш гэдгээ би мэднэ. Гэхдээ миний тоглолт хүмүүсийг бишрүүлдэг.
Намайг байнга инээдэг гэж хүмүүс боддог. Үнэндээ би уурлахаараа тун аймар. Гэхдээ хэр барагтай уурладаггүй.
Түүхэнд хамгийн шилдэг нь хэн бэ гэдэг харьцуулалт надад таалагддаггүй. Ганц шилдгийг тодруулах амаргүй. Диего Марадона, Пеле, Роналдо гээд домгууд байна.
Би талбай дээр гэнэтийн зүйл хийх дуртай. Гурван секундын дараа юу хийхээ би өөрөө ч мэддэггүй.
Хөлбөмбөг гэдэг бол төрлөхийн зөн юм.
Бразилд 10 дугаартай хөлбөмбөгчийг хараад бүгд энэ хүн уран бүтээлч гэдгийг ойлгодог.
Барселонад өнгөрүүлсэн мөч бүр минь аз жаргал байсан.
Сэтгэгдэл ( 1 )
LEGEND OF ALL TIME