Уран гулгалт: Анастасия Мишина, Александр Галлямов Дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Өчигдөр Шведийн Стокгольмд уран гулгалтын дэлхийн аваргын анхны аваргууд тодорлоо. Спорт хосын төрөлд ОХУ-ын Анастасия Мишина, Александр Галлямов хоёр богино үзүүлбэрийн дараа гуравт явж байсан ч чөлөөт үзүүлбэр дээр 151,80 оноо авч, нийлбэр дүнгээр түрүүлсэн юм. ОХУ уран гулгалтын хосын төрөлд найман жилийн дараа дэлхийн аваргатай болж байгаа нь энэ юм.

Спорт хос нийлбэр дүн

1. Анастасия Мишина – Александр Галлямов (ОХУ) – 227,59

2. Вэньцзинь Суй – Цун Хань (Хятад) – 225,71

3. Александра Бойкова – Дмитрий Козловский (ОХУ) – 217,63

Чөлөөт үзүүлбэр

1. Анастасия Мишина – Александр Галлямов (ОХУ) – 151,80

2. Вэньцзинь Суй – Цун Хань (Хятад) – 148,09

3. Евгения Тарасова – Владимир Морозов (ОХУ) – 141,30

4. Александра Бойкова – Дмитрий Козловский (ОХУ) – 137,47

5. Кирстен Мур-Тауэрс – Майкл Маринаро (Канад) – 131,84

6. Пэн Чэн – Цзинь Ян (Хятад) – 129,86

7. Алекса Книрим – Брендон Фрэйзер (АНУ) – 127,43

8. Николь Делла Моника – Маттео Гуаризе (Итали) – 126,55

9. Эшли Кэйн-Гриббл – Тимоти ЛеДюк (АНУ) – 120,37

10. Рикү Миүра – Рюичи Кихара (Япон) – 120,04

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top