Тутберизе Плющенког, Щербакова Трусоваг яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

Стокгольмд явагдаж байгаа уран гулгалтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өчигдөр шөнө өндөрлөж, шагналын тавцанг орос охид эзэллээ. Тэмцээний эхнээс л шинжээчид ингэж таамаглаж байсан, саад гарлаа гэхэд япон охид гэж үзэж байсан билээ. Харин Анна Щербакова, Трусова хоёрын хэн нь түрүүлэх бол гэдэг дээр бага зэрэг санал зөрүүтэй байлаа.

Энэ хоёр тамирчны өрсөлдөөн зөвхөн тэдний хоорондын өрсөлдөөн биш дасгалжуулагч багш нарын өрсөлдөөн мөн байсан юм. ДАШТ-ээс нэг жилийн өмнө Этери Тутберизегийн багт шилжилт хөдөлгөөн, урвалт гээд олон зүйл тохиолдсон. Косторная, Трусова нар багшаа орхиж, олимпын аварга Плющенкогийн багт шилжсэнийг урвалт гэж хэлэхээс өөр аргагүй. Анхны багшаа янз бүрээр шүүмжлэн, дайсны талд орсон тэдэнтэй тулалдах ганц тамирчин үлдсэн нь Анна Щербакова байлаа. Загитова нь шоу ертөнцөд орсон Этеригийн багт насанд хүрсэн тамирчин үлдээгүй байлаа. Тутберизе, Плющенко хоёр цахим ертөнцөөр муудалцаж, ОХУ-ын уран гулгалтын ертөнц хуваагдаад байсан билээ.

Щербакова багтаа үлдсэн, зорилгоо ч биелүүлж чадлаа. Трусова, Косторная нарын ярьсан Этеритэй хичээллэхэд хэцүү, хүнд гэсэн яриаг үгүйсгэхийн тулд ДАШТ-д түрүүлж, гол өрсөлдөгчдөө ялах зам л түүнд байсан юм. Тэр чадсан. Багш дасгалжуулагч ямар чухал болохыг харуулж чадсан. Этери Тутберидзе гурав дахь шавиа дэлхийн аварга болгож байгаа нь энэ. Анягаас өмнө Евгения 2016, 2017 онд, Алина Загитова 2019 онд дэлхийн аварга болж байлаа.

Плющенко, Трусова хоёрын хувьд супер үсрэлтээр айлгах, дарамтлах эрсдэлтэй тактик сонгосон. Энэ нь алдаа байлаа.

Эмэгтэй

1. Анна Щербакова (ОХУ) – 233,17

2. Елизавета Туктамышева (ОХУ) – 220,46

3. Александра Трусова (ОХУ) – 217,20

4. Карен Чен (АНУ) – 208,63

5. Луна Хендрикс (Бельги) – 208,44

6. Каори Сакамото (Япон) – 207,80

Гэхдээ энэ жилийн ДАШТ-д эхний гурван байр эзэлсэн тамирчид бүгд сэтгэл хангалуун байсан. Өрсөлдөөн ихтэй энэ спортод тун ховор үзэгдэл.

Трусова богино хөтөлбөрийн 12 дугаар байраас дэвшин, хүрэл медаль авсандаа баяртай.

Туктамышева зургаан жилийн дараа ДАШТ-д оролцохдоо дахин медаль авсандаа баяртай. 24 настай Лизаг энэ тэмцээний өмнө эмгэн гэж нэрлэх нь холгүй байсан тул залуу тамирчидтай эн тэнцүү өрсөлдсөндөө хамгийн их баярласан байх. 15, 16 настай охидоос айж эмээсэн 20 настай Загитова, Медведева хоёроос ялгаатай нь тэр халз тулаанд зоригтой орсонд байгаа юм.

Щербакова мэдээж дэлхийн аварга болсондоо баяртай. Энэ улирал тэр оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bav(66.181.184.59) 2021 оны 03 сарын 30

Bavj bmaar akitad bn

0  |  2
Zaya(202.55.188.98) 2021 оны 03 сарын 29

Dasgaljuulagch nar mundag bn ted tiim taaramj muuta bish orsuud husvel ehnii 10n bairiig avah ch noots bn do

1  |  0
Хобби(192.82.69.250) 2021 оны 03 сарын 29

Үнэхээр мундаг байсан.Анягийн хөгжмийн ая нэг л гайхамшигт увьдастай.\nДахин дахин үзээд л байгаө

2  |  0
Уншигч(66.181.161.123) 2021 оны 03 сарын 31

Оросууд уран гулгалтын спортын нэг номер гүрэн

6  |  0
баба(103.26.193.168) 2021 оны 03 сарын 27

загитова 18 настай

0  |  0
Top