Нэйтан Чен түрүүлж, Ханю Юзүрү хүрэл дээр буулаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

Стокгольм хотод болж байгаа уран гулгалтын ДАШТ-ий эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо.

АНУ-ын Нэйтан Чен богино үзүүлбэрт гаргасан алдаагаа засаж, чөлөөт үзүүлбэрээ өөлөхийн аргагүй гүйцэтгэлээ. Тэр таван удаа дөрвөлсөн үсрэлт хийхдээ ямар ч алдаа гаргасангүй. Ингээд 222,03 оноо авсны 125.89 нь техникийн оноо байв. Нийт оноо 320,88 болж, ээлжит дэлхийн аваргын титмээ авлаа.

Харин олимпын аварга Юзүрү Ханю сэтгэл зүй муу байв уу, эхний хоёр үсрэлтээ алдаатай гүйцэтгэн, нутаг нэгт Юма Кагиямагаас ч доош бууж, хүрэл медаль зүүлээ.

Эрэгтэй, нийт дүн

1. Нэйтан Чен (АНУ) — 320.88

2. Юма Кагияма (Япон) — 291,78

3. Юзүрү Ханю (Япон) — 289,18

4. Шёма Үно (Япон) — 291.77

5. Михаил Коляда (ОХУ) — 277.44

6. Киган Мессинг (Канад) — 270,26

7. Жейсон Браун (АНУ) — 262,17

8. Евгений Семененко (ОХУ) — 258,45

9. Кевин Аймоз (Франц) – 254.52

10. Жун Хван Ча (БНСУ)– 245.99

11. Маттео Риццо (Итали) – 245.37

12. Даниэль Грассль (Итали) – 242.81

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top