Шведийн нийслэлд явагдсан уран гулгалтын ДАШТ Оросын тамирчдын илт ноёрхол дор явагдаж өнгөрлөө. Тэд дөрвөн төрлийн гуравт нь түрүүлсэн төдийгүй нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм.
Эмэгтэйчүүдийн төрөлд бүх медалийг орос охид авсан нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал байлаа.
Спорт хосын төрөлд Анастасия Мишина, Александр Галлямов гэсэн шинэ хос түрүүлж, бас нэгэн сэнсаац тарьсан.
Бүжгийн хосын төрөлд Виктория Синицина, Никита Кацалапов хоёр бас түрүүлж, ирэх олимпод Оросын тамирчид гол хүч байхыг батлан харууллаа.
Бүжгийн хос
1. Виктория Синицина – Никита Кацалапов (ОХУ) – 221,17
2. Мэдисон Хаббелл – Захари Донохью (АНУ) – 214,71
3. Пайпер Гиллес – Поль Пуарье (Канад) – 214,35
4. Мэдисон Чок – Эван Бейтс (АНУ) – 212,69
5. Александра Степанова – Иван Букин (ОХУ) – 208,77
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд орос тамирчид медаль аваагүй ч тавд орсон Михаил Коляда, наймд орсон Евгений Семененко нарын ачаар 2022 оны өвлийн олимпын наадамд гурван тамирчин орох эрх авч чадсан.
Цар тахлын үед ч уран гулгалтын улсын аваргын тэмцээнээ цуцлалгүй, зохион байгуулж, бэлтгэл сургуулийг хязгаарлаагүй бодлогын ач гарсан гэж хэлэхэд болно.
Өнөөдөр 21.30 цагаас үзүүлэх тоглолттой.
Сэтгэгдэл ( 0 )