Монгол, Вьетнамын харилцааг 5 чиглэлд эрчимжүүлэн хөгжүүлнэ

2021 оны 04 сарын 02

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам-ыг өнөөдөр /2021.04.02/ хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь уламжлалт түнш болох БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаанд чухал ач холбогдол өгдөг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг онцолж, цаашид хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын болон бусад бүхий л салбарт өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Элчин сайд Зоан Хань Дам Монгол Улсад ажиллах хугацаандаа улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж худалдааг харилцан нэмэгдүүлэх, соёлын солилцоо, аялал жуулчлалыг дэмжин тээвэр, агаарын харилцааг хөгжүүлэх, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх гэсэн 5 үндсэн зорилт дэвшүүлэн ажиллахаа танилцуулав.

Сайд Б.Батцэцэг Элчин сайдын дэвшүүлж буй 5 зорилт нь Монгол, Вьетнамын харилцааг урагшлуулахад нэн шаардлагатай, оновчтой чиглэлүүд тул бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.83.228) 2021 оны 04 сарын 03

YAJ BGAA YM E . MINII SETGEGDELIIG ZALGIDAG N N..

0  |  0
ZOCHIN(180.150.83.228) 2021 оны 04 сарын 03

ER N BOL VETNAMICHUUD HYTADAAS ILUUTEI MONGOLD EELTEI ARD TUMENSHUU. HUN CHANARIIN HUVID. AMDRALIIN TURSHLAGAASSHUU..

0  |  0
Top