Уран гулгалт: ОХУ анх удаа багийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 17

Японы Осака хотод уран гулгалтын багийн дэлхийн аваргын тэмцээн өндөрлөлөө.

ОХУ-ын шигшээ баг анх удаагаа багийн ДАШТ-д түрүүллээ. Тус тэмцээн 2009 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа. ОХУ өмнө нь хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ.

Өнөөдөр спорт хосын чөлөөт үзүүлбэр, эмэгтэй чөлөөт үзүүлбэрийн төрлүүд явагдаж, аль алинд нь орос тамирчид тэргүүлсэн байна.

Нийлбэр дүн

1. ОХУ - 125

2. АНУ - 110

3. Япон - 107

4. Итали - 72

5. Франц - 67

6. Канад - 57

Спорт хосын чөлөөт үзүүлбэр

1. Анастасия Мишина – Александр Галлямов (ОХУ) – 151,59
 

2. Алекса Книрим – Брендон Фрэйзер (АНУ) – 133,63
 

3. Рикү Миүра – Рюичи Кихара (Япон) – 130,83
 


4. Николь Делла Моника – Маттео Гуаризе (Итали) – 128,24

5. Клео Амон – Денис Стрекалин (Франц) – 104,81

6. Лори-Энн Матте – Тьерри Ферлан (Канад) – 101,83

Эмэгтэй чөлөөт үзүүлбэр

1. Анна Щербакова (ОХУ) – 160,58
 

2. Каори Сакамото (Япон) – 150,29
 

3. Елизавета Туктамышева (ОХУ) – 146,23
 

4. Брэди Теннелл (АНУ) – 133,19
 

5. Рика Кихира (Япон) – 132,39
 

6. Карен Чен (АНУ) – 127,24
 


7. Лара Наки Гутманн (Итали) – 119,14

8. Элисон Шумахер (Канад) – 111,98

9. Жиневра Лавиния Негрелло (Итали) – 110,65

10. Габриэль Дэйлман (Канад) – 107,30

11. Майя Маззара (Франц) – 100,11

12. Леа Серна (Франц) – 97,63

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top