Энэ сарын 22-ны өдөр өсвөр насны хүү бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн .... суманд 14 настай хүү бусдад зодуулсны улмаас нас барсан байжээ. Хүүгийн толгой болон хөлний хэсэгт олон тооны хөхрөлт зулгаралт байсан гэх ба түүнийг хүргэн ах нь зодож, амь насаа алдахад хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Улмаар хүүгийн амь насанд хүрсэн хэргээр 22 настай Н гэгчийг саатуулсан байна. Шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач хүүгийн таван хавирга хугарсан, хүнд гэмтлийн улмаас зүрх нь зогсож амь насаа алдсан гэжээ. Энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Цааз өг
um ma ni pad me hum
Муусайн ярагчдад адилхан шийтгэл өгөөчээ
Дүүгээ зодуулаад ,тамлуулаад байхад эгч нь ямар үлийгээ хийж байдаг байнаа. Эсвэл бас нэг донгио байгаа байх.
Тархины тураалд орсон хүргэн ахаа яаж байгаа юм бэ? Өсвөр насны дүүгээ хөнөөгөөд. Одоо нарсанд бүх амьдралаа тавтай сайхан өнгөрүүлээрэй нарсны аз жаргал хүсье танд.