21 жилийн өмнөх гэмт хэргийн газарт граффит зурсан хүүхдэд хэрэг үүсгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10


Японы Токио хотын Прокурорын газраас 17 настай сургуулийн сурагчид 21 жилийн өмнө гэмт хэрэг болсон газарт граффит ханын зураг зурж, эд хөрөнгө сүйтгэсэн хэмээн хэрэг үүсгэжээ.

Японы NHК телевизийн мэдээлснээр, өсвөр настан цэцэрлэгт хүрээлэнд байрлах хашаа, хүүхдийн гулгуур зэрэг хэд хэдэн газарт граффит зуржээ.

Эл газар 21 жилийн өмнө нэг гэр бүлийн дөрвөн хүнийг хөнөөсөн аймшигт хэрэг гарч байжээ. Ахлах ангийн сурагч буруугаа хүлээгээд байгаа бөгөөд YouTube сувгаар үзсэн граффит зургийг дуурайж зурахыг хүссэн гэж үйлдлээ тайлбарлажээ.

Хяналтын камераар илрүүлсэн өсвөр настан гэмшиж буйгаа илэрхийлж, "21 жилийн өмнө тухайн газарт гэмт хэрэг гарч байсныг мэдээгүй" гэж мэдүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.84.42) 2021 оны 05 сарын 10

эд хөрөнгө сүйтгэсэн биш эд мөрийн баримт сүйтгэсэн юм биш үү?

0  |  0
хаана? хэн? (118.83.168.197) 2021 оны 05 сарын 10

хаана:21 жилийн өмнө хэрэг болсон газар\nхэн: 17 настай хүүхэд\nюу хийсэн: Сараачсан\n\nгэмт хэрэг болсон гэх тодотголтой газар одоо цагт болсон хэрэг\n\nингээд ч ойлгохгүй бол дуус дуус (энэ өмнөх сэтгэгдэлийн хүн)

0  |  0
17 настай(202.9.40.176) 2021 оны 05 сарын 10

21 жилийн өмнө

0  |  0
Top