Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дармамен Гваделупа мужийн Пуэнт-а-Питре хотод гэмт хэрэг өссөнтэй холбогдуулан хөл хорио тогтоожээ.
Хоёр сар үргэлжлэх хөл хорио нь 18-аас доош насны хүүхдүүдэд үйлчлэх гэнэ.
12,13,14 насны өсвөр настнууд шөнийн цагаар зэвсэглэн, цагдаа, жуулчин, энгийн иргэд рүү халдах болсон тул хөл тогтоож байна гэж Дармамен мэдэгджээ.
France Press агентлагийн мэдээлснээр, Пуэнт-а-Питр хотын захирагч Арри Дюримель тус хот нь гэмт хэргийн үүр болоод байна гэж мэдэгдээд гэмт хэргийн 38 хувийг өсвөр настнууд үйлдэж буйг онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )